Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлд нэр холбогдож, хууль шүүхийн байгууллагад дуудагдах болсонтойгоо холбоотойгоор албан тушаалаасаа түдгэлзээд байгаа билээ.
Түүнийг өнгөрсөн арваннэгдүгээр сард УИХ-ын дарга М.Энхболд дуудаж, албан тушаалаасаа чөлөөлөгдөхийг санал болгосон ч тэрбээр албан тушаалаасаа чөлөөлөгдөхгүйгээр түдгэлзэж шалгуулах санал гаргасныг УИХ хүлээж авсан юм.
Эх сурвалжийн мэдээлснээр, түүнийг албан тушаалаас нь чөлөөлөхөөр болжээ. Тодруулбал, ирэх долоо хоногт УИХ-ын Төсвийн байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний аудитын газрын даргыг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Б.ЖАРГАЛ