Японы Эзэн хаан Акихитогийн ач хүү, 12 настай ханхүү Хисахитогийн сурдаг сургуулийн ширээн дээрээс хутгууд олдсон байна. Токиогийн тус ахлах сургуулийн ойролцоо үл таних этгээд эргэлдэж байсан бичлэг аюулгүй байдлын камерт бичигдэн үлдсэн талаар бямба гаригт цагдаагийн газраас мэдээлжээ.
Орон нутгийн цагдаагийн газраас мэдээлснээр, баасан гаригийн үдэд Очаномизугийн их сургуулийн ахлах сургуулийн барилгад дуулга, барилгачны хувцас өмссөн, дунд эргэм насны эрэгтэй нэвтэрч, улмаар ханхүүгийн анги руу орсон нь тус сургуулийн хяналтын камерт бичигджээ.
Ханхүү Хисахито уг ширээнд өнгөрсөн оны хичээлийн жилээс хойш тасралтгүй суусан аж. Үл таних этгээд сургуульд нэвтрэх үед ханхүү сургууль дээрээ байгаагүй юм байна. Сургуулийн захиргаанаас баасан гаригийн үдэд ханхүүгийн ширээн дээрээс олдсон хутгууд нь жимсний зориулалттай болохыг цагдаагийн газарт мэдээлжээ.
Японы сургуулиудын хичээлийн ширээн дээр сурагчийн нэрийг бичсэн соронзон хальс байдаг бөгөөд үл таних этгээдэд ханхүүгийн суудаг ширээг олоход “тусалсан” бололтой. Цагдаагийнхан уг асуудалд анхаарлаа хандуулан, ханхүүгийн амь насанд заналхийлсэн этгээдийг эрэн сурвалжилж эхэлсэн байна.
Тус сургуулийн 23 настай оюутан "Би хэзээ ч аюулгүй байдалдаа санаа зовж байсангүй. Ийм хэрэг гарсан гэдэгт итгэж чадахгүй нь" хэмээн хэлжээ. Мөн ахлах сургуулийн нэгэн оюутан сургуульд нэвтрэх тийм ч амар биш болохыг хэлжээ.
Эх сурвалж: THE JAPAN TODAY
Холбоотой мэдээ