АНУ НҮБ-ын зэвсгийн худалдааны гэрээнээс гарна

Хуучирсан мэдээ: 2019.04.28-нд нийтлэгдсэн

АНУ НҮБ-ын зэвсгийн худалдааны гэрээнээс гарна

АНУ НҮБ-ын зэвсгийн худалдааны гэрээнээс гарна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп улсаа НҮБ-ын Зэвсгийн худалдааг зохицуулах тухай олон улсын гэрээнээс гаргах тухай  мэдэгджээ. Энэ гэрээ нь Зэвсгийг хар зах дээр худалдаалах явдлыг зогсоож, урьдчилан сэргийлэх шаардлага тавих зорилготой юм.

Дональд Трамп баасан гаригт "Олон улсын зэвсгийн гэрээ алдаатай, АНУ-ын хараат бус байдалтай зөрчилдөж байна" хэмээн мэдэгджээ. 2014 онд хүчин төгөлдөр болсон тус гэрээнд АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама гарын үсэг зуран нэгдсэн ч Сенатаар хэлэлцүүлээгүй аж. Түүний “залгамжлагч” Дональд Трамп гарын үсгийг хүчингүй болгохоо мэдэгджээ.

Европын холбооноос АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэрийг хүчтэй буруутгаж байна. Тус гэрээ нь зөрчлийн бүсэд нийлүүлэгдэж буй зэвсгийн урсгалд хяналт тавьснаар олон улсын энх тайван, аюулгүй байдал, тогтвортой байдалд хувь нэмрээ оруулдаг гэж Европын холбооны төлөөлөгч мэдээлжээ.

Зэвсгийн худалдааг зохицуулах тухай олон улсын гэрээнд нийт 130 орон гарын үсэг зурсан боловч 101 нь батламжилсан байна. Өмнө нь Дональд Трамп дэлхийн дулаарлын эсрэг Парисын гэрээнээс АНУ-ыг гаргасан билээ.

Эх сурвалж: Agence France-Presse

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж