“Торонто Рэпторс” плэй-оффын II шатыг ялалтаар эхлүүлэв

Хуучирсан мэдээ: 2019.04.28-нд нийтлэгдсэн

“Торонто Рэпторс” плэй-оффын II шатыг ялалтаар эхлүүлэв

“Торонто Рэпторс” плэй-оффын II шатыг ялалтаар эхлүүлэв

НБА-ийн плэй-оффын хоёрдугаар шатны тоглолт “Торонто Рэпторс” болон “Филадельфиа 76” багуудын тоглолтоор эхэллээ. Плэй-оффын хоёрдугаар шатны эхний тоглолт Канадын Торонто хотын “Scotiabank Arena” ордонд болж, талбайн эзэн “Торонто Рэпторс” баг 108-95 харьцаатай ялалт байгуулжээ.

Талбайн эздээс тус тоглолтод К.Леонард 45 оноо, 11 самбар авсан бөгөөд түүний плэй-оффын карьерын хамгийн өндөр оноо болсон юм. Түүнд П.Сиакам 29 оноогоор тус хүргэсэн бол 10 оноонд хүрсэн оноо авч чадаагүй байна. Ерөнхийдөө К.Леонард багийн хамтрагч П.Сиакамын хамтаар Филадельфиа76 багийг буулгаж авчээ.

Зочин баг “Филадельфиа 76” багаас гарааны тоглогчид нь бүгд 10-аас дээш оноо авсан бол сэлгээнээс Ж.Эннис 11 оноо авсан ч баг нь хожил байгуулж чадсангүй. Жей.Жей.Редик 17 оноогоор багаа тэргүүлсэн бол Ж.Эмийд 16, Т.Харрис, Б.Симмонс нар тус бүртээ 14 оноо авсан бол Ж.Батлер 10 оноо авчээ. Хоёр багийн дараагийн тоглолт “Торонто Рэпторс” багийн талбайд хоёр хоногийн дараа болно.

Өнөөдөр бас нэгэн тоглолт явагдаж байгаа нь плэй-оффын эхний шатанд гарсан цорын ганц цуврал долоон тоглолт гаргасан “Денвер Наггетс” болон “Сан-Антонио Спөрс” багуудын тоглолт үргэлжилж байна. Хоёр багийн шийдвэрлэх тоглолт өнөөдрийн энэ тоглолтоор өндөрлөж, хоёрдугаар шатанд “Портлэнд Трэйл Блэйзерс” багтай тоглох баг тодорно.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж