Бразилын зүүн хойд хэсэгт нэгэн тотийг эзнийг нь хар тамхи, мансууруулах бодис хадгалж байсан хэрэгт буруутган саатуулсны дараа баривчилсан байна. Цагдаагийнхан өнгөрсөн даваа гаригийн үдэш Бразил улсын Пиауи мужийн Терезине хотын Вила Ирма Дульсегийн хөрш хар тамхи мансууруулах бодис хадгалж буй мэдээллийн дагуу гэнэтийн шалгалт хийжээ. Цагдаагийнхныг ирэхэд тухайн айлын тоть “Ээж ээ, цагдаа” хэмээн чанга орилсон байна.
Бразилын мэдээллийн "Ultumo Segundo" сонинд мэдээлснээр, цагдаагийнхан "энэтхэг" нэрээрээ алдартай, өнгөрсөн хугацаанд хоёр ч удаа хар тамхи, мансууруулах бодис худалдсан хэргээр баривчлагдсан эмэгтэйн гэрт гэнэтийн шалгалт хийсэн аж.
Цэргийн цагдаагийн 17-р батальоны хошууч Мелла "Тэд тотийг энэ хэрэгт сургасан байна" гэж хэлжээ. Тоть цагдаа нарыг ойртоход хашгирч эхэлжээ. Цагдаагийнхан эмэгтэйн нөхөр болох, 30 настай Эдваныг ч мөн баривчилсан байна. Тэрбээр цагдаагийнхныг ирэхэд дөрвөн уут кокаин устгахыг завдсан бөгөөд 16 настай охиныхоо дотуур хувцсанд марихуан нуусан байсан аж.
Тэдний охиныг удалгүй сулласан байна. Тотийг Терезиний амьтны хүрээлэнд шилжүүлэн өгөхөөр төлөвлөжээ. Зарим эх сурвалжид мэдээлснээр, тэрхүү тоть баривчлагдсанаасаа хойш нэг ч үг дуугараагүй байгаа аж.
Эх сурвалж: THE DAILY MAIL
Холбоотой мэдээ