“The Hu” хамтлаг АНУ-ын хөгжмийн фестивальд оролцоно

Хуучирсан мэдээ: 2019.04.28-нд нийтлэгдсэн

“The Hu” хамтлаг АНУ-ын хөгжмийн фестивальд оролцоно

“The Hu” хамтлаг АНУ-ын хөгжмийн фестивальд оролцоно

"Хүннү” рок урсгалаар бүтээл туурвидаг “The Hu” хамтлагийн дуунууд гадаадын хөгжмийн ертөнцийг шуугиулж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэдний “Wolf totem” дуу нь анх удаа АНУ-ын itunes рок дууны таталтаар нэгдүгээрт бичигдэж, Billboard-ын Hard Rock дууны борлуулалтын жагсаалтыг тэргүүлж, “Yuve Yuve Yu” дуу нь долдугаар байрт бичигдсэн түүхэн амжилтын эзэд болоод байгаа юм.

Тэд ирэх аравдугаар сард АНУ-ын Калифорниа мужид болох “Aftershock” хөгжмийн наадамд оролцохоор болсноо өөрсдийн албан ёсны пэйж хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.

“Aftershock” нь 2012 оноос хойш зохион байгуулагдаж байгаа метал, рок амьд хөгжмийн томоохон фестивалиудын нэг юм.

“The Hu” хамтлаг одоогоор “Gereg” нэртэй анхны цомгоо гаргахаар Eleven Seven Records студитай хамтран ажиллаж байна. Тус хамтлагийн продюсероор Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин, продюсер Б.Дашдондог ажиллаж буй бөгөөд “The HU” хамтлаг Ц.Галбадрах, Б.Энхсайхан, Г.Нямжанцан, Н.Тэмүүлэн гэсэн дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй юм.

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж