Хойд эцэгтээ зодуулж гэмтсэн хүүгийн бие сайжирч, эмнэлгээс гарчээ | News.MN

Хойд эцэгтээ зодуулж гэмтсэн хүүгийн бие сайжирч, эмнэлгээс гарчээ

Хойд эцэгтээ зодуулж гэмтсэн хүүгийн бие сайжирч, эмнэлгээс гарчээ

Хойд эцэгтээ зодуулж гэмтсэн хүүгийн бие сайжирч, эмнэлгээс гарчээ

Өнгөрсөн сард дөрвөн настай хүүгээ "Орондоо шээлээ" гэсэн шалтгаанаар хойд эцэг нь зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан хэрэг гарсан билээ. Гуч хоногийн өмнө ГССҮТ-д хоёр ч хагалгаанд орж,  ЭХЭМҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт шилжин ирсэн хүү эмч нарын тусламжтайгаар бүрэн эмчлэгдэж, эрүүл саруул болж өнгөрөгч баасан /2019.04.26/ гаригт эмнэлгээс гарчээ.

Энэ талаар ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн мэс заслын их эмч А.Цэнджав хэлэхдээ “Сэхээн амьдруулах тасагт ирсэн хүү маань олон удаагийн хагалгаанд орсны дараа биеийн байдал нь дээрдэж, эдгэрч эмнэлгээс гарлаа. Хүүг эрүүл саруул болгоход үүргээ сайн гүйцэтгэсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн эрхлэгч н.Ганчимэг, н.Мөнгөнзаяа болон нийт эмч, ажиллагсдынхаа өмнөөс баярлаж байна.

Ухаангүй хоёр удаагийн хагалгаа хийлгэж ирсэн хүүхдийг бид хүлээж аваад, зургаан удаагийн хагалгаа хийсэн, биеийн байдал нь сайжирсан. Одоо эрүүл саруул болсон. Цаашид эхийн асран хамгаалалтад байна. Мөн сувилалд үргэлжлүүлэн эмчлүүлнэ” гэлээ.

Дашрамд дурдахад, хүүг зодсон хойд эцгийг ШШГЕГ-ын харъяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж буй юм.

Э.ЭНХ 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж