130 хүн хар тамхи, мансууруулах бодисын гэмт хэрэгт холбогджээ

Хуучирсан мэдээ: 2019.04.28-нд нийтлэгдсэн

130 хүн хар тамхи, мансууруулах бодисын гэмт хэрэгт холбогджээ

130 хүн хар тамхи, мансууруулах бодисын гэмт хэрэгт холбогджээ

Улсын хэмжээнд энэ оны нэгдүгээр улирлын байдлаар хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 67 гэмт хэрэгт 130 хүн холбогдон шалгагдсаныг урьд оны мөн үетэй харьцуулахад хэрэг 17 нэгжээр буюу 34 холбогдогч есөн нэгжээр буюу 7.4 хувиар тус тус өссөн үзүүлэлт аж.

Дээрх хэрэгт холбогдсон этгээдүүдээс гадаадын долоон иргэн /Холбооны Бүгд Найрамдах Нигери Улсын 4, Бүгд Найрамдах Франц Улсын 1, Оросын Холбооны Улсын нэг, Бүгд Найрамдах Солонгос Улсын нэг/ шалгагдаж байна.

Энэ төрлийн гэмт хэрэгт сэжиглэгдсэн 83 этгээдийг дайчлан баривчилж, 54-ийг нь яллагдагчаар тооцсоноос цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 16, үүнээс 1 сараас дээш хугацаагаар саатуулагдаж байгаа 13 этгээд байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Каннабис 6207.8, Гашиш 43.4, Мөс 762.2 грамм, Эксиази 116, Мансууруулах сэтгэцэд нөлөөт эм 424, Мими 4, LSD 12 ширхэгийг тус тус хураан авсан байна.

Э.ЭНХ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж