Испаний хөлбөмбөгийн Ла лигийн 2018-2019 оны улирлын аваргаар "Барселона клуб" тодорлоо. "Барселона клуб" урьд шөнө талбайдаа "Леванте клуб"-ыг хүлээн авч, Л.Мессигийн оруулсан гоолоор ялалт байгуулж, хүснэгтийн тэргүүллээ хадгалан, 83 дахь оноогоо авсан. Ингэснээр Ла лигийн үлдсэн гурван тойргийн үр дүнгээс үл хамааран Испаний лигийн аваргаар тодорч байна. "Барселона клуб"-ын араас 35 тойргийн дараах байдлаар "Атлетико Мадрид клуб" 74 оноотой есөн онооны дутуу байгаа ч Испаний энэ улирлын аварга албан ёсоор тодорлоо.
"Барселона клуб" энэ улиралд Испаний Ла лигт түрүүлснээр клубын 26 дахь лигийн цомыг хүртэж байгаа бол багийн ахлагч Л.Месси 10 дахь Ла лигийн цомоо хүртэж байна. Л.Месси тэргүүтэй "Барселона клуб" энэ жил хоёр, бүр цаашилбал гурван ч цом хүртэх боломжтой байгаа юм. Тэд Ла лигтээ түрүүлж, Испанийхаа цомын АШТ-ий шигшээд шалгарсан бол Европын дэвжээнд аваргуудын лигийн хагас шигшээд шалгараад байна.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ