Төгсөх ангийн сурагч цагдаагийн нэр барьж, иргэнийг залилжээ

Хуучирсан мэдээ: 2019.04.28-нд нийтлэгдсэн

Төгсөх ангийн сурагч цагдаагийн нэр барьж, иргэнийг залилжээ

Төгсөх ангийн сурагч цагдаагийн нэр барьж, иргэнийг залилжээ

Орхон аймгийн цагдаагийн байгууллагад нэгэн иргэнээс энэ сарын 24-ний лхагва гаригт “Машинтай залуу цагдаагийн алба хаагчийн нэр барьж, таних тэмдгийг нь ашиглан мотоцикльтэй иргэнийг зогсоож, 10000 төгрөгөөр торгож залиллаа” гэсэн гомдол иржээ. Тухайн үед торгуульсан иргэн С-д сэжигтэй санагдсан тул цагдаагийн шуурхай удирдлагын тасгийн 102 утсанд яаралтай мэдэгдэж, машиных нь дугаарыг тэмдэглүүлснээр уг хэргийг дунд сургуулийн төгсөн ангийн сурагч Б үйлдсэн болохыг тогтоосон байна.

Орхон аймгийн Цагдаагийн газрын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Л.Содбилэгийн хэлснээр, энэ төрлийн залилангийн шинжтэй гэмт хэрэг өмнө нь тус аймагт огт гарч байгаагүй бөгөөд энэ нь анхны тохиолдол болжээ.

Холбогдох хуульд “Цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцас, цол, таних тэмдгийг хэрэглэх эрхгүй этгээд хэрэглэсэн бол тухайн ашигласан эд зүйлсийг нь хураан авч, тухайн этгээдийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” хэмээн заасан байдаг аж. Цагдаагийн алба хаагч нь хэрэг зөрчил гаргасан тухайн хуулийн этгээдэд арга хэмжээ авахдаа бэлэн бусаар мөнгөн торгууль оногдуулдаг.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж