Улсын харцага Б.Бат-Өлзий түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2019.04.28-нд нийтлэгдсэн

Улсын харцага Б.Бат-Өлзий түрүүллээ

Улсын харцага Б.Бат-Өлзий түрүүллээ

Монгол Улсын заан цолонд хүндэтгэл үзүүлэх 256 бөхийн барилдаан өнгөрсөн бямба гаригт Монгол бөхийн өргөөнд болж, Ховд аймгийн Зэрэг сумын уугуул улсын харцага Баярхүүгийн Бат-Өлзий түрүүллээ. Энэхүү барилдааны түрүү бөх 5 сая, үзүүр бөх 3 сая, их шөвөгт үлдсэн бөх 1 сая, дунд шөвөгт үлдсэн бөх 500 мянган төгрөгийн бай шагнал хүртэв.

"Заан цолны хүндэтгэлийн барилдаанд Монгол Улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Э.Оюунболд, улсын заан М.Өсөхбаяр, улсын заан Б.Батмөнх, улсын харцагуудаас Б.Одгэрэл, Б.Бат-Өлзий, Х.Гантулга, Д.Бат-Эрдэнэ, М.Бадарч, Н.Золбоо тэргүүтэй 270 орчим бөх хүчээ сорилоо.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж