Төв банк 20 мянган төгрөгийн дурсгалын мөнгөн зоос гаргав

Хуучирсан мэдээ: 2019.04.28-нд нийтлэгдсэн

Төв банк 20 мянган төгрөгийн дурсгалын мөнгөн зоос гаргав

Төв банк 20 мянган төгрөгийн дурсгалын мөнгөн зоос гаргав

Монгол Улсын шинэ үеийн дурсгалын зоос хагас зуу орчим жилийн түүхэн уламжлалтай. Хүн төрөлхтний болон өөрийн орны түүхэн тэмдэглэлт ой, түүхт хүмүүс, соёлын өв, онцлог үйл явдал, соёл урлаг, спортын амжилтад зориулан, Монголбанк олон төрлийн дурсгалын зоос гаргажээ. Дурсгалын зоосыг алт, мөнгө, цагаан алт зэргээс гадна зэс, никель, гууль зэрэг өнгөт төмөрлөгөөр хийсэн байна.

Дурсгалын зоос нь тухайн үйл явдалд зориулсан зураг чимэглэл, тусгай бичвэртэй байдгаараа бусад зоосноос ялгаатай. Монгол улсын банк 1971 онд Ардын хувьсгалын 50 жилийн ойд зориулан, нэг төгрөгийн нэрлэсэн үнэтэй алт, мөнгө, гууль, никель дурсгалын зоосыг анх гаргасан байна.

Улс орон бүр түүхэн онцлог үйл явдалд зориулж зоос гаргадаг бөгөөд Монгол улс ч энэ жишгээр явж иржээ. Түүхэн тэмдэглэлт үйл явдалд зориулсан, өвөрмөц загвартай, цөөн тоотой үнэт зоос эрэлт ихтэй байдаг.

Монголбанкнаас Эрдэнэсийн сангийн тухай хуулийн хүрээнд Монгол Улсын болон олон улсын нийтлэг ач холбогдолтой тэмдэглэлт ой, онцгой чухал үйл явдлыг тохиолдуулан дурсгалын зоос үйлдвэрлүүлдэг билээ.

Анх 1974 онд банкны салбар үүсч, хөгжсөний 50 жилийг ойг угтан дурсгалын зоос гаргасан бөгөөд үргэлжлүүлэн банкны салбарын 60, 70, 80, 90 жилийн ойд зориулсан үнэт металл бүхий дурсгалын зооснуудыг худалдаан гаргаж байсан.

2019 онд Банкны салбар үүсч бэхэжсэний 95 жилийн ойд зориулан “Монголбанк-95 жил” дурсгалын мөнгөн зоосыг 5 унц, 1 унцаар үйлдвэрлүүлэн худалдаанд гаргалаа.

Монголбанкнаас худалдаалж буй дурсгалын зоосны үнэ болон бусад мэдээллийг coin.mongolbank.mn вэб хуудаснаас авах боломжтой юм.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж