Геодези, зураг зүйн салбарын II зөвлөгөөн Төрийн ордонд болно

Хуучирсан мэдээ: 2019.04.28-нд нийтлэгдсэн

Геодези, зураг зүйн салбарын II зөвлөгөөн Төрийн ордонд болно

Геодези, зураг зүйн салбарын II зөвлөгөөн Төрийн ордонд болно

Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, Монголын геодези, фотограмметр, геодези, зурагзүйн холбоо хамтран зохион байгуулж буй Геодези, зураг зүйн салбарын II зөвлөгөөн энэ сарын 30-ны өдөр Төрийн ордны Их танхимд болох юм.

Зөвлөгөөнд УИХ-ын болон Засгийн газрын зарим гишүүд, Барилга, хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар, харьяа байгууллагын удирдлагууд, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын удирдлагууд, Аймгуудын Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга нар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан болон нийслэлийн төр захиргааны байгууллагууд, Монголын геодези, фотограмметр, геодези, зураг зүйн холбоо, Геодези, зураг зүйн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдийн 300 гаруй төлөөлөгч оролцох юм байна.

Геодези, зураг зүйн салбар нь улс орны нийгэм, эдийн засгийн бүхий л салбар тэр дундаа батлан хамгаалах, аюулгүй байдал, байгаль орчин, хөдөө аж ахуй, геологи, уул уурхай, зам тээвэр, барилга, хот байгуулалт зэрэг салбарын суурь өгөгдөл, мэдээллийг бүрдүүлээд зогсохгүй, хэмжилт зураглалт, хяналтыг гүйцэтгэдэг томоохон салбар юм.

Энэ удаагийн зөвлөгөөнөөр Геодези, зураг зүйн салбарт тулгамдаж буй асуудал, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага, Геодези, зураг зүйн салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, салбарын хөгжлийн чиг хандлага болоод Геодези, зурагзүйн үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүдийн өнөөгийн байдал, чадавхыг дээшлүүлэх шаардлага, үнэлэмж, Нийслэл хотыг хөгжүүлэхэд Геодези, байр зүйн зургийн хэрэгцээ, салбарын боловсон хүчний хангамж зэрэг өргөн хүрээний хэлэлцүүлэг хийгдэх ажээ.

Мөн Геодези, зураг зүйн салбарын хөгжлийг харуулсан үзэсгэлэн /хамгийн сүүлийн үеийн техник, технологийг багтаасан/ зохион байгуулагдаж төрөл бүрийн газрын зураг, атласыг толилон харуулах юм байна.

Геодези, зураг зүйн салбарын II зөвлөгөөнөөр “Геодези, зураг зүйн талаар төрөөс баримтлах бодлого"-ын баримт бичгийн төслийн хэлэлцүүлэг хийж, зөвлөгөөнөөс шийдвэр гаргах түвшний байгууллагуудад зөвлөмж гаргаж хүргүүлэхээр төлөвлөжээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж