Залуу уран бүтээлч Б.Далай-Эрдэний "Чангыс зүрх" нэртэй анхны бие даасан үзэсгэлэн Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байна. Монголын олон үндэстэн ястны төлөөлөл болсон дархад, цаатан ард түмний ахуй байдал, өв соёлыг олон нийтэд сурталчлан таниулах, тэдэнд тулгараад буй асуудлыг шийдэхийн тулд уран бүтээлч байдлаар хандсан шинэлэг үзэсгэлэн болж буйгаараа энэхүү үзэсгэлэн онцлог аж.
Мөн хамгийн анхны гадаа талбайд гаргаж буй уран зургийн үзэсгэлэн болжээ. Уран бүтээлчийн хувьд тэнгэрийн унлага гэгддэг цаа бугыг голчлон уран бүтээлдээ тусгадаг байна.
Аж байдлын хувьд байгаль цаг ууртайгаа зохицон, цаа бугаа даган нүүдэллэдэг, хамгийн эртний сууц болох урцанд амьдардаг цаатан иргэд болон Дархадын хотгорт амьдарч аж төрж буй дархад түмний хэл соёл, аж байдлын өвөрмөц онцлог одоо цагт улам бүр бүдгэрч мартагдах аюулд ороод байна.
Тулгамдаж буй эдгээр асуудал нь уран бүтээлчийг энэ сэдвийг хөндөхөд хүргэжээ. Үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 27-ны 13:00 цагт нээлтээ хийсэн бөгөөд Монголын аялал жуулчлалын “Нью жуулчин” тур компани дэмжигч байгууллагаар ажиллаж байгаа аж.
Хэзээ: 2019.04.28 10.00 цагт
Хаана: Сүхбаатарын талбай
АРЬСАН УРЛАГИЙН АРГА АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ТАНИЛЦУУЛНА
“Хүрэл буга” үзэсгэлэнтэй холбогдуулан Арьсан урлагийн арга ажиллагааны талаархи бүтээлч танилцуулга өдѳр болно.
Бүтээлч ѳдрийн хѳтѳлбѳр:
- Хүрэл буга 2018 шилдэг цомын эзэн, Уран бүтээлч Б.Дамдинрагчаа “Арьсан сийлбэр буюу багажаар хээлэх” (Leather carving)
- Уран бүтээлч Э.Амарзаяа “Арьсан хөөмөл, фактураар чимэглэх арга зүй”
- B&S Leather брэндын уран бүтээлч Э.Бямбаа, “Арьсан зангилаа, сүлжээ урлаг”
- ӨМӨЗО, МУБИС-ийн Урлаг судлалын докторант Ү.Мэргэн “Арьсан хатгамал”
14:05-14:15 Танилцуулга зорилго дэлгэцэн дээр Хүрэл буга үзэсгэлэнгүүд болон гэрэ зураг (гадаад, дотоод)
14:15-14:30 Уран бүтээлчдийн танилцуулга бүтээлийн гэрэл зургууд
14:30-15:10 Хийж үзүүлэх
15:10-15:20 Завсарлага цай кофе
15:20-15:40 B&S Танилцуулга
15:40-16:10 Асуулт хариулт ярилцлага https://www.facebook.com/groups/275287899675529/permalink/496672094203774/
Хэзээ: 14:00-17:00 цагт
Хаана: МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд
ЗАЛУУ ДУГУЙЧИД ХАТАН ТУУЛ ОРЧМЫН ГАЗРЫГ ЦЭВЭРЛЭНЭ
“Залуу дугуйчин” клуб долоо дахь жилдээ Хатан Туул голоо хайрлан хамгаалцгаая уриан дор Баянзүрхийн гүүрний баруун талыг цэвэрлэх гэж байна.16+ хэн бүхэнд оролцоход нээлттэй шүү.Бид өнгөрсөн жил нийтдээ 300 гаруй шуудай хог цэвэрлэсэн.
Эрүүл амьдралын төлөө эко амьдарцгаая.
Хэзээ: 2019.04.28-нд
Хаана: Баянзүрх дүүрэгт
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ