Хуурайшилт их байгаатай холбогдуулан Богд ууланд самар түүх, амарч, зугаалахыг хориглосон. Тодруулбал,өнгөрсөн гуравдугаар сарын 20-ноос зургадугаар сарын 20-ныг хүртэл Богд уулын дархан цаазат газарт аялах, амрах зугаалахыг хориглосон шийдвэр гаргасан юм. Энэ шийдвэрийг зөрчин, Богд ууланд аялж байгаа иргэдэд торгууль ногдуулж буй аж. Тодруулбал хориглосон хугацаанд Богд ууланд аялж байгаа иргэдэд 50-250 мянган төгрөгийн торгууль тавьж байгаа юм байна. Ойн тухай хуулиндаа бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1-5 дахин нугалсантай хэмжих мөнгөөр торгох заалттай аж.
О.САР