Германчууд хурдны зам дээрээ шоуджээ

Хуучирсан мэдээ: 2010.07.19-нд нийтлэгдсэн

Германчууд хурдны зам дээрээ шоуджээ

Өчигдөр Ням гаригт Германы Рюр мужийн иргэд тус улсын хөдөлгөөн ихтэй, алдарт “autobbahn” хурдны зам дээрээ олон нийтийн соёлын арга хэмжээ зохион байгуулсан талаар “Associated Press” агентлаг мэдээллээ. Гадаа зохион байгуулагдсан пикникийн хүрээнд асар том банкиат хийсэн бөгөөд үүнд зориулж “Diusburg”, “Dortmund” хотуудын хооронд зассан ширээнүүд 60 км урт үргэлжилсэн ба гурван сая орчим хүн энэ арга хэмжээнд оролцсон гэж тооцоолж байна.

Дэлхий дээрх хамгийн урт баярын ширээг засахын тулд “А40/В1” замыг хаажээ. Зохион байгуулагчид хүмүүст ууж идэж, бүжиглэж, тоглож, цэнгэхэд зориулж 20,000 ширээ бэлдсэн байна. А40 замын ойролцоо оршин суугч Валтрауд Вебер Германы радиогийн сурвалжлагчид шөнө зам хаасантай холбоотойгоор сайхан дуу чимээ багатай намуухан байсан бөгөөд тэрээр гэр бүлийнхэнтэйгээ арга хэмжээнд оролцохоор гарсан гэж ярьсан. Рюр муж нь Германы аж үйлдвэрийн зүрх гэж тооцогддог байсан бөгөөд 2010 оны Европын Соёлын Нийслэлээр тодорсон байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж