Путин: Украины бүх иргэнд ОХУ иргэншил санал болгож магадгүй

Хуучирсан мэдээ: 2019.04.27-нд нийтлэгдсэн

Путин: Украины бүх иргэнд ОХУ иргэншил санал болгож магадгүй

Путин: Украины бүх иргэнд ОХУ иргэншил санал болгож магадгүй

БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо “Бүс ба зам” чуулга уулзалт болж байгаа билээ. Энэхүү чуулга уулзалтад олон орны төрийн тэргүүнүүд, төлөөлөгчид хүрэлцэн иржээ. Чуулганы үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин үг хэлэхдээ “Украины бүх иргэдэд ОХУ-ын иргэншил санал болгох тухай хэлэлцэж байгаа. Энэ асуудал ажил хэрэг болвол паспорт олгох зэрэг үйл ажиллагааг түргэвчилсэн журмаар хэрэгжүүлэх болно”  хэмээн хэлсэн тухай “RT” мэдээллээ.

Мөн Украин улсыг ОХУ-аас шатахууны хувьд хараат гэдгийг дурдаад ОХУ Украинд шатахуун нийлүүлэхээ зогсоох тухай ч яригдаж болохыг анхааруулсан байна.

Украинаас салан тусгаарласан Луганск, Донецк мужуудын иргэдэд ОХУ-ын паспорт олгох шийдвэрийг Владимир Путин хоёр хоногийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 25-ны өдөр баталсан. Үүнийгээ хүний  эрхийг хамгаалж буй шийдвэр хэмээн тайлбарлаад тус мужуудад оршин суудаг 3,7 сая иргэдэд гурван сарын дотор ОХУ-ын паспорт олгоно хэмээн мэдэгдсэн билээ.

Эх сурвалж:RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж