БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо “Бүс ба зам” чуулга уулзалт болж байгаа билээ. Энэхүү чуулга уулзалтад олон орны төрийн тэргүүнүүд, төлөөлөгчид хүрэлцэн иржээ. Чуулганы үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин үг хэлэхдээ “Украины бүх иргэдэд ОХУ-ын иргэншил санал болгох тухай хэлэлцэж байгаа. Энэ асуудал ажил хэрэг болвол паспорт олгох зэрэг үйл ажиллагааг түргэвчилсэн журмаар хэрэгжүүлэх болно” хэмээн хэлсэн тухай “RT” мэдээллээ.
Мөн Украин улсыг ОХУ-аас шатахууны хувьд хараат гэдгийг дурдаад ОХУ Украинд шатахуун нийлүүлэхээ зогсоох тухай ч яригдаж болохыг анхааруулсан байна.
Украинаас салан тусгаарласан Луганск, Донецк мужуудын иргэдэд ОХУ-ын паспорт олгох шийдвэрийг Владимир Путин хоёр хоногийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 25-ны өдөр баталсан. Үүнийгээ хүний эрхийг хамгаалж буй шийдвэр хэмээн тайлбарлаад тус мужуудад оршин суудаг 3,7 сая иргэдэд гурван сарын дотор ОХУ-ын паспорт олгоно хэмээн мэдэгдсэн билээ.
Эх сурвалж:RT