Улаанбаатар-Дархан чиглэлийн замын шинэчлэл ирэх сараас эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2019.04.27-нд нийтлэгдсэн

Улаанбаатар-Дархан чиглэлийн замын шинэчлэл ирэх сараас эхэлнэ

Улаанбаатар-Дархан чиглэлийн замын шинэчлэл ирэх сараас эхэлнэ

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ачаалал ихэсч, хөдөлгөөний эрчим жилээс жилд нэмэгдэж байгаа нь энэ чиглэлийн авто замын аюулгүй байдлыг сайжруулах, засвар шинэчлэлтийг хийх, өргөтгөх нийгмийн хэрэгцээ, шаардлага өндөр байгааг харуулж байна. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 284 дүгээр тогтоолоор энэ чиглэлийн авто замыг дөрвөн эгнээтэй болгон өргөтгөх шийдвэрийг гаргасан. Тус ажлын хүрээнд одоо байгаа хоёр эгнээ авто замыг дөрвөн эгнээ авто зам болгохтой нийцүүлэн өргөтгөх ажлыг 2019 оны тавдугаар сард эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгүүд байгуулагдан ажиллаж байна.

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2019 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 01-А/145 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг хуралдсан байна.  Хурлаар тус ажлыг саадгүй явуулахад орон нутгийн зүгээс бүх талаар хамтран ажиллах, замын зурваст орсон цахилгааны шугам, гэрэлтүүлэг, холбооны кабель зэрэг инженерийн шугам сүлжээг шилжүүлэх, барилга объектуудыг Авто замын тухай хуулийн 16.2 дахь заалтыг үндэслэн нүүлгэн шилжүүлэх, газар чөлөөлөх, түгээмэл тархацтай орд газрыг ашиглах, орон нутаг, хот хоорондын ачаа болон хүн тээврийн үйлчилгээг зохицуулах зэрэг асуудлыг хөндөж үйл ажиллагааг зохион байгуулах талаар ярилцжээ.  Тус ажлын хэсэг авто замын зурвас газар орсон барилга, объектуудыг нүүлгэн шилжүүлэхтэй холбогдуулан холбогдох газруудад нь бичиг явуулж ажлыг эрчимжүүлж байна.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж