Э.Даваахүү "Токио 2020" олимпийн эрхээ авлаа | News.MN

Э.Даваахүү "Токио 2020" олимпийн эрхээ авлаа

Хуучирсан мэдээ: 2019.04.27-нд нийтлэгдсэн

Э.Даваахүү "Токио 2020" олимпийн эрхээ авлаа

Э.Даваахүү "Токио 2020" олимпийн эрхээ авлаа

Монголын Буудлага спортын тамирчдын “Токио 2020” Олимпийн наадмын хоёр дахь эрхийг эрэгтэй гар бууны төрлийн 10 метрийн дасгалд ОУХМ Э.Даваахүү авлаа. Тэрбээр БНХАУ-ын нийслэл Бээжин хотод дөрөвдүгээр сарын 20-29-ны өдрүүдэд зохиогдож буй Дэлхийн цомын цуврал тэмцээний өнөөдөр /2019.04.27/ болсон хийн гар бууны эрэгтэйчүүдийн 10 метрийн дасгалд 177.9 оноогоор 5-р байранд шалгарч Олимпийн наадмын эрхээ авлаа.

Ийнхүү Монголын Буудлага спортын тамирчдаас “Токио 2020” Олимпийн наадмын хоёр дахь эрхийг 2008 оноос хойш тасралтгүй 11 жил хичээллэсний эцэст авч чадсан ОУХМ Э.Даваахүү болж чадлаа. ОУХМ Э.Даваахүү нь Дэлхийн аваргын хос хүрэл медаль хүртэж байснаас гадна 2015 онд Дэлхийн оюутны зуны “Универсиад” XXVIII наадмын алтан медаль болон тус наадмын багийн төрлөөс мөнгөн медаль хүртэж байсан юм.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Батбагана 2019-04-27 43.242.242.59

Олимпын медаль ч ойохон байна даа. Тэр өдрийн од хийморь бас сэтгэл санааны бэлтгэлээс бүх зүйл хамаарна.Зарим мундаг тамирчид эхний 6-д багтахгүй бүдэрдэг.Тэгэхэд манай тамирчин алтан медаль аваад ч зогсож байх магадлалтай.Амжил хүсье. Болохгүй зүйл гэж байхгүй.Бүгд өөрөөс нь шалтгаална шүү. Амжилт хүсье. Хөгжөөн дэмжигчид ээ баярлуулаарай

Avatar

r 2019-04-27 98.247.20.248

ssin bn amjilt husy

Avatar

Зочин 2019-04-27 202.126.89.60

сайн бна Шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж