“Бүс ба зам” чуулга уулзалтын төлөөлөгчдийн тэргүүлэгчдийг угтав

Хуучирсан мэдээ: 2019.04.27-нд нийтлэгдсэн

“Бүс ба зам” чуулга уулзалтын төлөөлөгчдийн тэргүүлэгчдийг угтав

“Бүс ба зам” чуулга уулзалтын төлөөлөгчдийн тэргүүлэгчдийг угтав

БНХАУ-ын Бээжин хотод өчигдөр эхэлсэн “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн чуулга уулзалт өнөөдөр төлөөлөгчдийн тэргүүн нарын дугуй ширээний уулзалтаар үргэлжилж байна.

Энэхүү уулзалтад оролцохоор ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Яньчи нуур” олон улсын хурлын төвийн Ханьчюэ талбайд угтаж, төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хамт зураг авахуулав. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр дугуй ширээний уулзалтын үеэр үг хэлэхээр төлөвлөж байна.

ЭХ СУРВАЛЖ:PRESIDENT.MN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж