Мотоцикл, мопед жолоодохдоо заавал хамгаалах малгай өмсөнө | News.MN

Мотоцикл, мопед жолоодохдоо заавал хамгаалах малгай өмсөнө

Мотоцикл, мопед жолоодохдоо заавал хамгаалах малгай өмсөнө

Мотоцикл, мопед жолоодохдоо заавал хамгаалах малгай өмсөнө

"Мотоциклийн бүртгэл" нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд явагдаж байна. Арга хэмжээний хүрээнд мотоциклтой холбоотой зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, хамгаалах малгай, хамгаалах хэрэгслийн ач холбогдол, тогтмол хэрэглэж хэвшихийг уриалж, мотоциклийн ил харагдах хэсэгт гэрэл ойлгогч бүхий наалт байрлуулж, даатгалд хамруулан, хамгаалах малгайтай, өдрийн цагт ойрын гэрлээ асааж хөдөлгөөнд оролцож байх, 10 хүртэлх насны хүүхдийг мотоциклийн арын суудалд тээвэрлэхгүй байхыг анхааруулан ажиллаж байна.

Мөн Мотоциклийн сэлбэг худалдан борлуулдаг аж ахуй нэгжид урьдчилан сэргийлэх санамж зөвлөмж тараасан бөгөөд  мотоциклийн жолооч нарт тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хамгаалах малгайг байнга өмсч байхыг санууллаа.

ЭХ СУРВАЛЖ: ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж