9 настай охин цуглуулсан мөнгөө Нотр Дам сүмд хандивлажээ

Хуучирсан мэдээ: 2019.04.27-нд нийтлэгдсэн

9 настай охин цуглуулсан мөнгөө Нотр Дам сүмд хандивлажээ

9 настай охин цуглуулсан мөнгөө Нотр Дам сүмд хандивлажээ

Хандивлагч байхад заавал алдартай тэрбумтан байх шаардлагагүй ажээ. Зүгээр л хэн нэгэнд сэтгэлээсээ туслах хэрэгтэйг есхөн настай охин харуулжээ. Энэ сарын эхээр Францын алдарт Нотр Дам сүмд гал гарч сүмийн дээд хэсэг тэр чигтээ шатсан харамсалтай үйл явдал болсон. Нүдэн дээр дүрэлзэн шатаж буйг харсан Парисын ард иргэд сүмийн ойр орчимд цугларан бурхнаас тусламж хүсэн гашуудан дуулцгааж байсан юм.

Гал сөнөөгчид есөн цагийн турш уйгагүй ажилласны эцэст галыг унтрааж чадсан боловч түүх соёлын гайхалтай бүтээлийг сэргээн засварлахад асар их хэмжээний мөнгө цаг хугацаа шаардлагатай болсон юм. Ингээд Францын Ерөнхийлөгч Эмануэль Макрон ард иргэдээсээ тусламж хүсч үндэсний хэмжээнд хандив цуглуулахаар болсон. Гал гарснаас хойш 24 цагийн дотор л гэхэд нэг тэрбум евро хандивын дансанд цугларчээ. Францын алдартай тэрбумтнууд сүмийг сэргээн босгох үйлсэд зуу зуун саяар нь хандивлаж байсан билээ.

Харин энэ харамсалтай мэдээг сонссон есөн настай Британи охин Кайтлин Хандли өөрт байсан гурван еврогоо сүмд хандивлажээ. Тэрбээр цуглуулж байсан задгай зоосон мөнгөнүүдээ уутанд хийн захидал бичээд Франц руу илгээсэн байна. Захидалд “Францын хүндэт ард түмэн минь сайн байцгаана уу? Намайг Кайтлин гэдэг. Би есөн настай, Англид амьдардаг. Нотр Дамын сүм шатсан тухай би радиогоор сонссон. Тэгээд би туслахыг хүссэн юм. Энэ мөнгө бага гэдгийг мэднэ. Гэхдээ жаахан ч гэсэн тус болно гэж бодож байна. Сүмээ хурдан засварлаж, эргээд хэвэнд нь оруулаарай”  хэмээн бичсэн байжээ.

Кайтлины аав Саймон Хандлигийн хэлснээр охин нь байнга л хэн нэгэнд туслахыг эрмэлздэг их өрөвч зөөлөн сэтгэлтэй хүүхэд гэнэ. Нотр Дам сүм шатаж байна гэсэн мэдээ гарахад охин нь их л сэтгэл нь зовнисон байгаа харагджээ. Удалгүй аавдаа сүмийг засварлахад өөрийн чадах чинээгээрээ тусламаар байгаагаа илэрхийлсэн байна. Ингээд аав нь охиныхоо хүсэлтийг хүндэтгэж өгсөн гурван еврог нь захидлынх нь хамт шууданд аваачиж өгчээ.

эх сурвалж:CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж