"Хасар" Жагаагийн охин "шилдэг эмэгтэй гол дүр"-ийн эзэн боллоо

Хуучирсан мэдээ: 2019.04.27-нд нийтлэгдсэн

"Хасар" Жагаагийн охин "шилдэг эмэгтэй гол дүр"-ийн эзэн боллоо

"Хасар" Жагаагийн охин "шилдэг эмэгтэй гол дүр"-ийн эзэн боллоо

"Хасар" нэрээрээ алдаршсан гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, гавьяат жүжигчин Г.Урнаа нарын охин Ж.Наранжаргал нийслэлийн “Шилдэг жүжигчин” сурагчаар шалгарчээ. Нийслэлийн есөн дүүргийн авьяаслаг сурагчдын дунд зохион байгуулагдсан “Бидний театр” жүжгийн уралдааны “Шилдэг эмэгтэй гол дүр” номинацийн эзнээр Чингэлтэй дүүргийн 23-р сургуулийн 12А ангийн сурагч, урлагийн гэр бүлийн отгон охин “Хайрлахын учир” жүжгийн Аялгуугийн дүрд тоглосон юм. Шагналыг Гавьяат жүжигчин И.Одончимэг гардуулан өгсөн билээ.

Урлагийн салбарт үлгэр жишээ болсон хосуудын нэг Б.Жаргалсайхан, Г.Урнаа нарын охин Ж.Наранжаргал ээж аавынхаа мэргэжлийг эзэмшихээр шийдсэн бололтой.  Тэд ч бас 2013 онд нэгэн телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо бага охиноо жүжигчин болгохоор урлагийн замаар явуулж байгаа хэмээсэн удаатай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж