Нүүдлийн гэр музейг анх удаа сургуулийн танхимд дэлгэв | News.MN

Нүүдлийн гэр музейг анх удаа сургуулийн танхимд дэлгэв

Хуучирсан мэдээ: 2019.04.27-нд нийтлэгдсэн

Нүүдлийн гэр музейг анх удаа сургуулийн танхимд дэлгэв

Нүүдлийн гэр музейг анх удаа сургуулийн танхимд дэлгэв

Нүүдлийн соёл ахуй, монгол ёс зан заншлыг үр хойчдоо таниулж, өвлүүлэн үлдээх зорилгоор угсаатны зүйн гэр музейг анх удаа сургуулийн танхимд дэлгэлээ. Соёлын өв цуглуулагч О.Маш-Эрдэнэ өөрийн үүсгэн байгуулсан угсаатны зүйн гэр музейнхээ нэгээхэн хэсгийг Нийслэлийн 45 дугаар сургуулийн тавдугаар ангийн сурагчдад зориулсан нь энэ юм.  “Урлаг” танхимд нээгдсэн энэхүү үзэсгэлэнг хүүхдүүд үнэ төлбөргүй үзүүлж байгаа аж.

Тус үзэсгэлэнд  “Нүүдлийн музей, Уламжлалт гал тогоо” сэдвийн хүрээнд 20-30 төрлийн 200 гаруй үзмэрийг дэлгэсэн байна. Ингэхдээ тус музейн хамт олон монгол гэрийн ерөнхий загварыг хадгалсан уламжлалт хэлбэр, хэв жаягийг алдагдуулалгүйгээр соёлын өвийг сурагчдад орчинд нь үзэж, харан чөлөөтэй асууж, ярилцах боломжоор ханган ажиллажээ. Энэ талаар Нүүдлийн музейн тайлбарлагч З.Очир-Эрдэнэ "Хүүхдүүдэд энэ бүхэн их таалагдсан. Тэд соёлын өв болсон эдгээр үзмэрүүдийг киноноос харж, эмээ өвөөгийнхөө хууч ярианаас сонссон энд тэнд зургийг нь л харж байсан  бол өнөөдөр бодитоор үзэж танилцлаа. Сая нэг хүүхэд үзэсгэлэнг үзээд “Үүнийгээ хүүхдүүддээ өвлүүлэх юмсан” гэж хэлсэн шүү. Хүүхдүүд энэ бүхнийг эергээр хүлээж авч байгаа.  Монголчуудынхаа өв соёл, идээ ундаа болон ахуйн соёлыг таньж мэдэн цаашид өвлүүлье гээд эх оронч үзэлтэй болж байна" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж