Исламын улс бүлэглэлийн удирдагч амиа золиослогчдын нэг байжээ

Хуучирсан мэдээ: 2019.04.27-нд нийтлэгдсэн

Исламын улс бүлэглэлийн удирдагч амиа золиослогчдын нэг байжээ

Исламын улс бүлэглэлийн удирдагч амиа золиослогчдын нэг байжээ

Шри Ланка улсад дараалсан дэлбэрэлтүүд болж 250 орчим хүний амь нас үрэгдэж, 500 хүн гэмтэж шархадсан террорист халдлага болоод удаагүй байна. Энэхүү аймшигт халдлага нь тус улсад иргэний дайнаас хойш болсон хамгийн их хүний амь эрсэдсэн халдлага болсон бөгөөд Исламын улс бүлэглэл уг халдлагыг үйлдсэн гэж хүлээн зөвшөөрөөд байгаа.

Харин уг бүлэглэлийн тэргүүн Захран Хашим гэгч нь олон жилийн турш Христийн шашинтнуудын эсрэг үзэн ядалт хүчирхийллийг ухуулан сурталчилж байсан бөгөөд халдлагын үеэр амиа золиослогч есөн этгээдийн нэг байсныг цагдаагийн байгууллага тогтоожээ. Исламын улс бүлэглэлийн эзэмшдэг мэдээллийн агентлагт амиа золиослогчдын сүүлчийн бичлэг цацагдсан байна. Амиа золиослохынхоо өмнө хийсэн уг дүрс бичлэг дээр Захран Хашим нүүрээ далдалсан хамсаатнуудын хамт тангараг өргөж байгаа нь харагдаж байгаа юм. Амиа золиослогчдын дунд Шри Ланкын тэргүүн баяны хөвгүүд байсныг нотолсон бөгөөд эцгийг нь мөн баривчлан шалгаж байгаа билээ.

Мөн нэгжлэг, мөрдөн шалгалтын үеэр Исламын улс бүлэглэлийн туг далбаа, дрон камер, дүрэмт хувцаснууд, тэсрэх төхөөрөмжүүд олсон байна. Тиймээс дахиад дэлбэрэлт болохыг үгүйсгэхгүй учир Калмунай, Чавалакаде, Самантурай хотод хөл хорионы цагийг сунгаж, өглөөний 8:45 минутаас оройны 16.00 цаг хүртэл болгон нэмэгдүүлжээ.

Эх сурвалж:CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж