Тагнуулын бас нэгэн мөрдөн байцаагчийг саатуулжээ

Хуучирсан мэдээ: 2019.04.27-нд нийтлэгдсэн

Тагнуулын бас нэгэн мөрдөн байцаагчийг саатуулжээ

Тагнуулын бас нэгэн мөрдөн байцаагчийг саатуулжээ
Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн гэх үндэслэлээр ял сонссон этгээдүүдэд эрүү шүүлт тулгасан гэх үндэслэлээр ТЕГ, ШШГЕГ-ын нэр бүхий ажилтнуудыг саатуулсан. Тагнуулын байгууллагын ажилтнуудыг хоморголон саатуулах ажиллагаанд ТЕГ-ын дарга Б.Хурц ч мөн адил өртсөн.
Гэхдээ түүнийг "Гүйцэтгэх ажиллагааны хууль журам зөрчсөн" гэх үндэслэлээр 15 хоног саатуулах шүүхийн шийдвэр гарсан. Албаны зарим эх сурвалж энэ талаар "Б.Хурцын хувьд, мөрдөн байцаалтын ажиллагааг шууд удирдаж, хөндлөнгөөс нөлөөлөх учиргүй. Тэгэхээр "Эрүүдэн шүүсэн" гэх асуудалд түүнийг буруутгах ямар ч үндэслэл байхгүй. Б.Хурцыг саатуулах улс төрийн том шалтаг л боллоо" гэсэн байр суурьтай байна. Тэгвэл хар баасан гарагийн баривчилгаа өчигдөр болж, ТЕГ-ын ажилтан Б-г хууль хяналтынхан саатуулсан аж. "Хэрэгтнүүдийг эрүүдэн шүүсэн" гэх хэргийг АТГ шалгаж байсан бол энэ сарын 19-нд ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны тусгай субьектийн хэлтэст шилжүүлжээ.
А.ЧАНДМАНЬ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж