АН, МАН нөхөн сонгуульд оролцох эсэхээ шийднэ

Хуучирсан мэдээ: 2019.04.27-нд нийтлэгдсэн

АН, МАН нөхөн сонгуульд оролцох эсэхээ шийднэ

АН, МАН нөхөн сонгуульд оролцох эсэхээ шийднэ

МАН-ын Удирдах зөвлөл өнгөрсөн долоо хоногт хуралдаж, Бага хурлаа дөрөвдүгээр сарын 29-н буюу Даваа гаригт товлосон. Энэ удаагийн Бага хурлаар Хэнтий аймгийн 42-р тойрогт болох нөхөн сонгуульд МАН оролцох эсэхээ шийдвэрлэх юм.

Түүнээс гадна Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо маргааш /2019.04.28/ хуралдахаар товоо зарласан байна. Үндэсний бодлогын хуралдаанаар Хэнтий аймгийн 42-р тойрогт зохион байгуулагдах нөхөн сонгуулийн асуудлыг хэлэлцэх аж. Тус намаас Хэнтий аймгийн засаг дарга асан Ж.Оюунбаатар нөхөн сонгуульд өрсөлдөхөөр бэлтгэж буй. Үндэсний бодлогын хороогоор нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэх гэнэ.

Хуулийн дагуу нөхөн сонгуульд оролцох эсэхээ намууд тавдугаар сарын 1-ээс өмнө шийдвэрлэж, СЕХ-нд хүсэлтээ өгөх ёстой. Сонгуулийн Ерөнхий Хороо нь нөхөн сонгуульд оролцох тухай нам, эвслийн хүсэлт, холбогдох баримт бичгийг хүлээж авснаас хойш тав хоногт багтаан ирүүлсэн баримт бичгийг нятглан шалгаад бүртгэх эсэх тухай шийдвэрлэж тогтоол гаргана. Өөрөөр хэлбэл, тавдугаар сарын 5-ны өдрөөс өмнө шийдвэрээ гаргана гэсэн үг. Нөхөн сонгуульд оролцохоор бүртгэгдсэн нам, эвсэлд батламж олгодог. Харин баримт бичгийн бүрдэл дутуу, баримт бичгээ хуулийн хугацаанд ирүүлээгүй, хуульд заасан шаардлага хангахгүй байгаа тохиолдолд тухайн нам, эвслийг нөхөн сонгуульд оролцуулахаар бүртгэхээс татгалзана.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж