Монгол хүний хөдөлмөр Япон улсын иргэдтэй адил үнэлэгдэнэ | News.MN

Монгол хүний хөдөлмөр Япон улсын иргэдтэй адил үнэлэгдэнэ

Монгол хүний хөдөлмөр Япон улсын иргэдтэй адил үнэлэгдэнэ

Монгол хүний хөдөлмөр Япон улсын иргэдтэй адил үнэлэгдэнэ

 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг  Япон улсад хийсэн  ажлын айлчлалын үеэр Японы Хууль зүйн сайд Такаши Ямашитатай уулзаж, тус улстай байгуулж буй “Ур чадвартай ажиллах хүчний тогтолцооны зохистой ажиллагааны үндсэн хүрээг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурж баталгаажуулсан. Энэхүү санамж бичгийг байгуулснаар монголчуудыг Японд хөдөлмөрийн гэрээгээр япон хүнтэй адил нөхцөлд, адил цалин хөлстэй ажиллах боломжийг бүрдүүлэхээс гадна монгол ажилтны хөдөлмөрлөх эрхийг хангах, Японд оршин суухтай холбоотой аливаа асуудлыг шийдвэрлэхэд дөхөм болох сайн талтайг ч С.Чинзориг сайд хэлсэн үгэндээ онцолсон.

Тэрбээр энэ тухай хэлэхдээ "Манай яамнаас дадлагжигч илгээх зөвшөөрөл авсан 67 байгууллага ажиллаж байгаа. 1154 монгол залуус тэдгээр компаниар дамжуулан Япон улсад ажиллаж, амьдарч байна. Гэхдээ ажиллах хүч, хөдөлмөрийн гэрээгээр гаргах ажлыг дээрх 67 байгууллага зохион байгуулахгүй. ХНХЯ-ны харъяа Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар зохион байгуулна. Хоёрдугаарт квот буюу ажиллах хүч авах тооны хязгаар тогтоохгүй. Энэ онд барилга, усан тээвэр, асаргааны чиглэлээр ажиллах хүч авна гэдгээ Японы тал мэдэгдсэн. Насны дээд хязгаар заахгүй. 18-аас дээш насны хүмүүс болно. Тодорхой хэмжээнд бүртгэгдсэн залуусаас хэлний түвшин, эрүүл мэндийн шаардлага хангасан залуусаас Японы тал өөрсдөө сонгоно. Ур чадвар, мэргэжлээс нь хамаарч сонгоно гэсэн үг. Японы талаас сая шийдсэн нэг асуудал бол Япон улсад дадлагжигчаар 3 жил ажиллаж байгаа залуус хугацаа нь дууссаны дараа өөрсдөө хүсвэл Хөдөлмөрийн гэрээгээр үргэлжлүүлэн ажиллах боломж нээгдэж байгаа. Дадлагжигчаар ажиллаж байгаа залуус гэрээний хугацаагаа сунгуулахыг хүсвэл заавал Монголд ирэхгүйгээр Япондоо байхдаа сунгуулаад ажиллаж болно" гэсэн юм.

Япон улсын хөдөлмөрийн яамнаас энэ оны эхэнд гаргасан мэдээлэлд дурдсанаар, 2018 оны арванхоёрдугаар сард ажиллах хүчний хомсдлын түвшин хамгийн өндөр байсан буюу 163 ажлын байранд 100 ажил хайгч иргэн ногдож байжээ.  Тус улсын хүн амын насжилт нэмэгдэж, төрөлт багассан нь олон жилийн туршид хөдөлмөрийн зах зээл дээр ажиллах хүчний хомсдлыг бий болгосон аж.

Э.ЖОНОН

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Hordson gazraa ajillah huch avah bolood tsalin sain baigaa baih 2019-04-27 108.218.234.108

TV-r hyataduud tsalingaa avch chadahgui erh ni zurchigduud, ihenh ni baga tsalintai ajlaa golood zugataad harlaad yavsaniig murduj baina geel garsan. Bas nuguu tsumiin stants ni delbereed hordson gazar (Fukushima) japanchuud uursduu ajillahgui gadaadaas ajillah huch oruuliya geed yarigdaad baisan. Ter gazar ni hun amidrah hemjeend tsevershtel dor hayaj 100 jil shaardlagatai. Eruul mendiig munguur hudaldaj avahgui, sain bodooroi. Hordsonoos uur gazar bol yagaad ch japan hun shig tsalin uguhgui

Avatar

Зочин 2019-04-27 64.119.20.167

Саяханы мэдээгээр японд ажилгүй залуучуудн тоо өссөн гэж байсан даа. Ийм байхад гадны иргэнд өөрийнхөө иргэнтэй адил цалин, даатгал өгнө гэдэг нь нэг л сонин, дэндүүгээс дэндүү өгөөмөр санагдахгүй байна уу.

Avatar

Зочин 2019-04-27 66.181.182.92

Japanuud ugaasaa hunii hudulmuriig unelj sursan yos zuitei humuus argagui shd manaihan mongoldoo l hudulmuriin unelemj 0 bolohoos gadagshaa garahaar buhnees iluu unelegddegg shd

Avatar

Монгол 2019-04-27 45.117.32.2

Атомын царилгаан станц дэлбэрсэн газар гадаадын ажилчин авч байгаа гэсэн үнэн үү

Avatar

Зочин 2019-04-27 66.181.161.66

Монголчууд гадаадад олноор очихоороо л хэрэг түвэг тарьж, эх орныхоо нэрийг гутаадаг зантай шүү!!!!! Явуулах хүмүүсээ хүмүүжил, ёс суртахуун талаас нь маш сайн шүүж шалгаруулах хэрэгтэй дээ!!!!! Солонгос, Тайландыг баастаад дууссан, одоо Японд нэрээ гутаавал Хятад, Орос хоёроос өөр монгол хүн очих газаргүй болно шүү!!!! (Африкийг эс тооцвол!)

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж