АТГ-ын дарга, дэд даргыг чөлөөлнө

Хуучирсан мэдээ: 2019.04.27-нд нийтлэгдсэн

АТГ-ын дарга, дэд даргыг чөлөөлнө

АТГ-ын дарга, дэд даргыг чөлөөлнө

УИХ-ын даргын зөвлөл Баасан гаригт хуралдаж, ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлыг баталдаг. Тэгвэл энэхүү асуудал дунд Лхагва гаригт Хууль зүйн байнгын хорооны хуралдааны хэлэлцэх асуудалд АТГ-ын дарга, дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэнэ гэж тусгажээ. Өөрөөр хэлбэл, АТГ-ын дарга, дэд даргыг УИХ-аас томилдог бөгөөд энэ удаад томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэхээр тусгасан байна. АТГ-ын дэд дарга Ц.Нямдоржийн хувьд үүрэгт хугацаа нь дуусгавар болоогүй ч өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд байгаа юм.

Угтаа бол АТГ-ын одоогийн удирдлагыг чөлөөлөх хууль эрх зүйн зохицуулалт байхгүй. Тиймээс эрх баригчдын зүгээс ямар үндэслэл, шаардлагаар АТГ-ын даргыг чөлөөлөх асуудлыг оруулж ирэх нь тодорхойгүй байгаа юм. АТГ-ын дарга Х.Энхжаргал нь 2016 оны долдугаар сарын 8-ны өдөр томилсон бөгөөд АТГ-ын даргын бүрэн эрхийн хугацаа зургаан жил байх ёстой юм.

Мөн УИХ ирэх долоо хоногт Монгол Улсын Ерөнхий аудиторыг чөлөөлөх, томилох тухай асуудлыг ч хэлэлцэх юм. Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар нь ЖДҮХС-аас өөрийн болон хамаарал бүхий компанидаа зээл авсан асуудлаар үүрэгт ажлаас нь түдгэлзүүлээд байсан юм.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж