"Сүмо бөх үеэ өнгөрөөсөн уламжлалаа хаях хэрэгтэй" | News.MN

"Сүмо бөх үеэ өнгөрөөсөн уламжлалаа хаях хэрэгтэй"

"Сүмо бөх үеэ өнгөрөөсөн уламжлалаа хаях хэрэгтэй"

"Сүмо бөх үеэ өнгөрөөсөн уламжлалаа хаях хэрэгтэй"

Японы мэргэжлийн сүмо бөхийн их аварга Хакүхо М.Даваажаргал Хаврын башёод түрүүлээд ярилцлага өгөхдөө алга ташин үзэгчдийг уухайлуулсан нь сүмогийн ертөнцөд ихээхэн маргаан дэгдээсэн. Сүмо бөхийн холбооноос түүнийг сүмогийн уламжлал, ёс зүйг зөрчсөн гэж буруутган сануулга өгч, дэвжээний багш Мияагино ояакатагийн цалинг гурван сараар 10 хувь хасах шийтгэл оноосон. Харин үүнтэй холбогдуулан Японы хамгийн анхны хэвлэлүүдийн нэг “Асахи Шинбүн” сонинд гарсан “Сүмо бөх үеэ өнгөрөөсөн уламжлалаа хаях хэрэгтэй” гэсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна.


Япон сүмо бөхийн холбооноос Хакүхог “санбон жимэ” буюу үзэгчдийг алга ташин уухайлуулсных нь төлөө шийтгэсэн. Холбооноос түүнийг сүмо бөхийн уламжлалт дэг жаягийг уландаа гишгэлээ хэмээн ихэд шүүмжилсэн. Мэдээж дээд зиндааны, тэр тусмаа их аварга хүн ийнхүү уламжлалт зан үйлийг ойшоогоогүй нь сайшаагаад байх зүл биш ч гэлээ Сүмо бөхийн холбоо анхаарлаа хандуулах ёстой үүнээс ч том, маш чухал нэгэн асуудал байна. Энэ бол зодог тайлсан сүмоч ояаката буюу өөрийн гэсэн дэвжээтэй, дэвжээний багш болохын тулд заавал Япон улсын иргэн байх ёстой гэсэн үеэ өнгөрөөсөн, хэт өндөр шаардлага. Энэ хачирхалтай дүрмийг таягдан хаях цаг нь болсон гэдэгтэй Сүмо бөхийн холбоо эвлэрэх хэрэгтэй. Ийм бичигдээгүй хуулиас болж их аварга Хакүхо зодог тайсныхаа дараа сүмогийн ертөнцдөө үлдэж, дэвжээний багш болох мөрөөдлөө биелүүлэхийн тулд эх орноосоо татгалзаж, Японы иргэн болох хүсэлтээ өгөөд байна.

Хакүхо өнөөг хүртэл сүмогийн түүхэнд байгаагүй гэж хэлж болохоор гайхалтай том амжилтуудыг эвдсэн. Анх арван тавхан насандаа сүмо бөх болохоор Япон улсад ирж байсан Хакүхо 10 гаруй жилийн дотор сүмогийн хамгийн дээд цолыг хүртэж, одоогоор 42 удаа түрүүлээд байна. Тэрбээр онцгой амжилт гаргасан учир ямар нэгэн өндөр шалгуургүйгээр дэвжээний багш болоход буруудах зүйл байхгүй. Өөрөө ч Японы иргэн болохгүйгээр ояаката болохыг их хүсч байгаа.

Мэдээж түүнийг иргэншлээ солихгүйгээр шууд ояаката болбол зарим нэг хүмүүс шүүмжлэх л байх. Гэхдээ Сүмо бөхийн холбоо энэ асуудлыг дахин хэлэлцэхийг хүсээгүй учир Хакүхог маш хүнд шийдвэр гаргахыг хүчилсэн. Хакүхогийн эцэг өнгөрсөн жил өөд болохоосоо өмнө хүүгийнхээ иргэншлээ солих асуудлыг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байсан.

Эцэст нь Хакүхо өөрийн сонголтоо хийж, Японы иргэн болохоор шийдсэн. Түүнд энэ хэцүү шийдвэрийг гаргахад амар байгаагүй нь лавтай. Сүмо бөхийн холбооны нэгэн албан тушаалтан Холбооны бодлогыг хамгаалахын тулд “Сүмо бол Японы соёл. Сүмочид үүнийг үеийн үедээ өвлүүлэн үлдээдэг. Харин шинэ залуу бөхчүүдийг удирдан чиглүүлэх үүрэгтэй дэвжээний багш буюу ояаката гадны хүн байх нь тийм ч тохиромжтой зүйл биш. Гадныхан Япон соёлыг Япон хүн шиг зааж сургана гэдэг юу л бол” хэмээн хэлж байсан юм.

Энэ бол үнэхээр шударга бус зүйл. Орчин үеийн мэргэжлийн сүмог гадны бөхчүүдгүйгээр төсөөлөхийн аргагүй. Зарим гадны бөхчүүд зодог талсныхаа дараа ояаката болж ямар ч япон хүнээс дутахааргүй сайн багш, зааварлагч гэдгээ харуулж байгаа. Эсрэгээрээ зарим япон ояаката нар сүмо бөхийн уламжлалыг гутаан доромжилсон, ичгүүргүй үйлдэл гаргасныхаа төлөө сүмогийн ертөнцөөс нэг мөсөн хөөгдсөн гашуун туршлагууд байна. Тэгэхээр сурган хүмүүжүүлэх ур чадвар, үндэс угсаа хоёрын хооронд ямар нэгэн уялдаа холбоо байхгүй гэсэн үг юм. Энэ бол цэвэр хувь хүний ур чадварын асуудал.

Сүмо бөхийн холбоо бөхчүүдийн иргэншлээс үл хамааран тэдний  хэн нь сайн зааварлагч багш байж, ирээдүйд чадварлаг бөхчүүдийг төрүүлж, сүмо бөхийн хөгжилд хувь нэмрээ оруулж чадах вэ гэдгийг эрэлхийлэх ёстой.

Зарим сүмочид хүчирхийлэл, хар тамхи, мөрийтэй тоглоом, зодоон цохионы хэрэгт холбогдож сүмогийн ертөнцөд дуулиан шуугиан тарьсан нь нууц биш. Бүр ояаката хэмээх эрхэм нэр алдрыг хэдэн зуун саяар худалдаж авах оролдого хүртэл гарч байсан. Энэ бол дэвжээний багшийн чадвар дутуугийн үр дагавар.

Сүмо бөхийн холбоо дүрмэндээ өөрчлөлт хийж чадахгүй, эсвэл хүсэхгүй байгаа нь гадны бөхчүүд сүмогийн ертөнцийг эзлэхээс эмээсэн хэрэг. Энэхүү байгууллага нь хэд хэдэн хараат бус гишүүдээс бүрдсэн холбооны дотоод зөрчил маргааныг зохицуулах, хэм хэмжээг сахиулах үүрэг бүхий байгууллага юм. Харин хувь хүний иргэншлийн асуудал бол Сүмо бөхийн холбоо биш арай өөр байгууллагын хэлэлцэх асуудал билээ.

 

Эх сурвалж: ASAHI SHIMBUN

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
52
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

50 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Төрөө 2019-04-27 202.9.42.253

Сумогоор хичээллэхийн тулд заавал Японы иргэн байх ёстой юм бол анх Японд ирэхэд нь иргэншилээ соль гэдэг шаардлагаа тавьмаар юм.Одоо олон жил сумогоор хичээллэсний дараа хүнийг чаддаг болон дуртай зүйлээ хийхийнтулд өөрийн Төрөлх эх орноосоо татгалз гэж тулган шахах нь соёлтой орны байгууллагаас гаргах үйлдэл мөн үү? Паспорт дээрх бичиглэл солигдсоноор Даваажаргал япон хүн болчих уу? Япон соёлыг илүү сайн мэддэг болчих уу?

Avatar

Монгол хүн. 2019-04-27 103.10.21.21

Цаг цагаараа байдагүй цахилдаг хөхөөрөө байдагүй. Хэзээ нэг цагт Монголчуудын оролго нэмэгдээд амжиргаа дээшлээд сайн болохын цаг Монголын бөхчүүд Японы Сумог тоохгүй болно. Хэрэв Монголчууд байхгүй бол орчин цагын япон Сумо гэдэг Будаа эсвэл Бантан болно. Тэр цагт япончуудын Монголчуудын гуйж шившигээ тарьж эхэлнэ дээ. Амалчия….Барьчия….

Avatar

zochin 2019-04-27 43.228.131.45

ЭНЭ ѲНЦѲГ МАШ ИХ ТААЛАГДАЖ БАЙНА. ХҮНД ЮМ ЗААХАД ИРГЭНШИЛ ОГТ ХАМААГҮЙ ШҮҮ ДЭЭ САЙХАН НИЙТЛЭЛ БАЙНА БАЯРЛАЛАА

Avatar

Зочин 2019-04-27 43.228.131.45

ЭНЭ ѲНЦѲГ МАШ ИХ ТААЛАГДАЖ БАЙНА. ХҮНД ЮМ ЗААХАД ИРГЭНШИЛ ОГТ ХАМААГҮЙ ШҮҮ ДЭЭ САЙХАН НИЙТЛЭЛ БАЙНА БАЯРЛАЛАА

Avatar

Ulaangom 2019-04-27 66.181.176.40

Hunii gazriin hors ni hatuu gej ene dee. Gargasan amjiltandaa bayarlan algaa ch tashij chadahgui zogsoh ni baina shte. Er ni yaponii irgen bolood yamar hereg bna aa estoi gene baina aa. Ter neg avgai shuu yum ni mongol zaluutai suusan l yum bol mongold irj amidrah estoi. Aild hurgen orson iim yum gej yu baidii.

Avatar

Зочин 2019-04-27 107.77.229.220

Манай хэдэн бөх гэж ямар ч сонирхолгүй өөхөн хөдөөний гахайнууд ичидгүй үргэлж давааны наймаа хииж хүн уйдаасан үмбүүнүүд

Avatar

Үнэн 2019-04-27 98.144.97.246

Та нар атаархуу, хорон,хогийн зангаа болиоч. Хүн хаана амьдрах,хүссэнээ хийх нь хувь хүний л асуудал.Хэтэрхий хүний өмнөөс асуудлыг шийдэж,дүгнэлт гаргах юм. Хогийн юм бичиж байгаа нөхдүүд өөрсдөө юу ч чадахгүй,хов,хор хутгахаас өөр ид шидгүй, амьсгаанууд байгаа …Өөрсдийгөө бодоод үзээрэй.Харин ч бахархаж,дэмжих биш үү?

Avatar

zochin 2019-04-27 62.46.195.77

Ern huni bagadaa usuj torinson gazrin humuujil arildaggui yum bna lee. Myangaa bayajaad huduuni huusun mantuu heveeree

Avatar

Зочин 2019-04-27 62.46.195.77

Maanag amitan Japanuudig duuraih geed yadsan.
Irgenshlee solison ch huduuni huusun mantuugaaraa l uldene

Avatar

Лавлаа 2019-04-27 139.5.217.141

Монголын нэрийг гаргахаараа л нэг болсон Одоо олон түрүүлэх хэцүү Түүний оронд дэвжээтэй болчихвол хэдэн монгол залуу хоолтойгоо золгоно биз Хакхог Монгол ирүүлж яах гээд байгаа юмб Хүн чадах зүйлээ хийгээд тэрийгээрээ ар талдаа , эх орон нэгтнүүддээ туслаад явж байвал болоо биш үү
Бид япончуудыг хэлэлтгүй дээ Үндэсний бөхдөө гадаадын иргэнийг хавчаад цолонд хүрэх боломж олгодоггүй хөгийн зан гаргадаг биз дээ

Avatar

Зочин 2019-04-27 64.119.19.238

Хайрлаж хүндэлж сүслэж байдаг Фүжи уулынх нь орой уснаас цухуйх цагт л тэд ухаарна, наана нь бол самурайбишидо ёс нь хатгаад ямаан омог нь дийлдэхгүй

Avatar

Zochin 2019-04-27 103.212.119.226

Ene hun nutagtaa ireed yu hiih yum. Busduudtaigaa adilhan baishin horoolol bariad suuh uu. Uur yu bn ene hund. Bododoo. Deer ni zaluu hun shuu de.

Avatar

Hdhh 2019-04-27 172.56.3.27

Ter buruu yamar neg sport ch bai zuils deg jaygtai baij songodog une tsenetei haragdana.hakuho tegj alga tashuulah hereg baihgui .

Avatar

Зочин 2019-04-27 103.229.122.243

Монгол хүн харийн соёлыг хөгжүүлэх гэж иргэншлээ солих нь эмгэнэл юм.

Avatar

Зочин 2019-04-27 202.9.42.23

Монгол ч гэсэн давхар иргэншлийг хуульчлах хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-04-27 58.140.202.122

тэр дэмий хамгийн хэрэггүй зүйл

Avatar

Зочин 2019-04-27 64.119.20.167

Чонотой нийлсэн хотны нохой чоноос дор гэдгийг монголчууд мэднэ. Явах нь явна биз. Явж байгаа улс мөнгө, ашигт л шунаж хувиа бодсон, үр хүүхдийнхээ ирээдүйг хөсөр хаясан хэрэг.

Avatar

hunii huu hussenee hiigee!!! 2019-04-27 202.21.109.42

hunii huu hussenee hiigeed sain l yavj baival boloo bizdee!!!aaviin huud alsiin bodol bgaa bizdee. budaa tariad bsan yu bolson be?japan ii budaanii 10% hangadag bolchih yumsan daa

Avatar

zochin 2019-04-27 64.119.22.241

er ni yamar negen ulsad tiim teneg uxer mangauu bolson amitad baidag yum shig baina lee ene muu uxer ishelsen yoponshuud uxej dald orooroi

Avatar

Zochin 2019-04-27 24.46.102.95

Mongol chi gesen guriihee bolij 2 ulsiin irgen bh huuli gargah tsag bolson,dayarshil shaardaj b.a

Avatar

onom 2019-04-27 139.5.216.89

хувь хүний шийдвэрийг хүндэлдэг болох хэрэгтэй. Монголчууд маань хуучинсаг сэтгэлгээнээсээ салах цаг бас болсон:

Avatar

Зочин 2019-04-27 103.229.123.111

ЯПОНД ДЭВЖЭЭНИЙ ЭЗЭН БАЙХААР ЭНДЭЭ БӨХИЙН УДАМТАЙ МОНГОЛ ЭХНЭР АВСАН ШЭЭГ МӨӨЕӨӨ ЦАРАЙТАЙ ХЭДЭН БАНДИТАЙ БОЛЧИХООД ТЭДНИЙГЭЭ БАРИЛДАХЫГ ХАРЖЭЭ СУУВАЛ АМЬДЫН ЖАРГАЛ ЧИНЬ ТЭР ШҮҮ ДЭЭ.

Avatar

Зочин 2019-04-27 202.21.109.60

End ehner huuhed bgaa bxoo. Teriig aav ni hediinee zoxitsuulsan bxoo

Avatar

irgen 2019-04-27 64.119.27.185

ингэж ярьвал ч харин дахиад хэдэн жил сумо үзсэн ч яахав дагваагаас хойш мэдээ төдийгөөр л ханддаг болсон бүр мэдээ ч харахаа больёо гэж бодож байлаа

Avatar

Иргэн 2019-04-27 64.119.27.80

Монгол сумочид.сумог орхиод ирвэл сумо үзэхрүнгүй болно ш дээ

Avatar

зөв 2019-04-27 122.201.22.245

ЯПОНЧУУД айхтар хүмүүс. СУМОгийн эмзэг асуудлыг зөв хөндсөн байна.

Avatar

Zochin 2019-04-27 120.16.4.173

Mongolchuud ch gesen huuchirsan setgehuineesee sal. Haanahiin irgen bh n ter hunii ooriinh n l asuudal. Haana amdrah n ch ijil ooriinh n l husel temuulel.Heterhii bitgii hunii dotood asuudald oroltc. Oorsdiigee l hichee. Ydahdaa arhia bag uu, hogoo bitgii gudamjindaa hay. Hund uuchlaarai g haramgui helj sur ….

Avatar

Зочин 2019-04-27 203.226.208.145

УУЧЛААРАЙ НЭГ ЮМ ХЭЛЧИХЬЕ. БИТГИЙ БУХИМДААРАЙ ҮМБҮҮ НАРАА! ЕР НЬ ҮНДЭСНИЙ БӨХӨӨР ЯАХ ВЭ ДЭЭ?! ДЭЛХИЙ ЯМАР ТООХ БИШ. МОНГОЛЧУУД ЕРӨӨСӨӨ БӨХИЙН ОРОН БИШ. ЖҮДОГООР Ч, ЧӨЛӨӨТӨӨР Ч НӨГӨӨ МУУЛААД БАЙДАН СОЛОНГОС ХЯТАД КАЗАКЧУУДДАА НАМ ТАВИУЛНА. ТЭГЧЭЭЛ БИД БОЛ БӨХИЙН ОРОН ГЭЖ СОЛИОРОХ ДУРТАЙ БАС

Avatar

ЗѲВ 2019-04-27 66.181.161.17

ЭНЭ ѲНЦѲГ МАШ ИХ ТААЛАГДАЖ БАЙНА. ХҮНД ЮМ ЗААХАД ИРГЭНШИЛ ОГТ ХАМААГҮЙ ШҮҮ ДЭЭ САЙХАН НИЙТЛЭЛ БАЙНА БАЯРЛАЛАА

Avatar

Hdh 2019-04-27 66.181.182.92

Asag ingej oroldoj bgd l aldaa garganguutnni huuguud yavuulsan davaajargal asagaas arai iluu tevcheertei yanz buriin asuudal gargahgui bga bolohoor yaj ch chadahgui bgd bgn

Avatar

Уншигч 2019-04-27 202.21.108.139

Зөв юм бичиж ээ

Avatar

Зочин 2019-04-27 59.153.84.194

Занга тавьж байгаа юм

Avatar

Зочин 2019-04-27 43.242.243.6

Sumo bohiin holboo hotsrodson

Avatar

Зочин 2019-04-27 66.181.185.215

Япон соёл сонгоод явлаалдаа энэ залуу уул нь Монгол бехийн удам дамжсан соёл тээгч байсан юм илуу гялгар менгелег талыг нь сонгож их л муу сонголт

Avatar

ЗОЧИН 2019-04-27 202.126.89.138

Сумочид оо ! Эргэж ирээд эх орноо л өөд нь тат!!

Avatar

Монгол 2019-04-27 202.179.8.166

Эргээд ирнэ гэж эх орноо битгий гуйгаарай жаахан царай алдсан аврага уу да .энд тэнд өвдсөн зовсон хүүхдэд туслалаа эмнэлэгт ингэлээ тусаллаа гэсэн юм ер сонсоогүйн байна элэг нь цаашаа болсийн биш үү эх орон маань хүний яс тавьдаг газар бишшүү

Avatar

Эдэ 2019-04-27 202.21.108.83

Ордон даяараа уухаалж алга ташсан. Тэдгээр дэмжигч ард түмнийг ёс заншлаа мэддэггүй гэж доромлож байгаатай адил. Хоцрогдож муудсан спорт соёлыг нь өөд татаж дэлхийд сурталчилж өгч байгааг мэдэхгүй ач санадаггүй тэнэгүүд. Хүн төрөлхтөн цаг үеэ дагаж шинэчлэгдэн дэвжиж сайн үлгэр дуйраалал болох хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-04-27 150.129.141.207

It is good to hear a different opinion

Avatar

Зочин 2019-04-27 122.201.21.206

Ueee ongorooson ulamjlalaa hayaval tgd sumo sumo bish l bolno. Irgenshil solison ch gadaad l hun gej l bugd harna huleej avsan heveeree bna. Brazild tavi jaran jiliin omno cagaachilsan japanchuud irgenshil solison ch brazildaa bol odoo ch gadnaas irsen hun. Soft banknii ceo ch irgenshil solij japan bolson ch buh japanchuudaaraa china l gej ter huniig odoo ch gesen harj huleej avdag.
Zugeer l jam yosooroo zodog tailj nutagtaa irj oor heregtei zuil buteelcheer hiivel saihan busuu.

Avatar

Зочин 2019-04-27 202.21.109.115

Япончуудын боол,дуулгавартай зарц болж байгаа хүн дээ.

Avatar

зочинд 2019-04-27 180.149.93.14

амхий амаа тат лалараа, чам шиг эргүүнүүдэд энэ падгүй асуудал

Avatar

Зочин 2019-04-27 202.179.8.166

Үнэн ш дээ дэлхийн спорт биш биз дээ мэргэжлийн гэдэг талаасаа л танигдсан спорт шүү дээ сумогоор эх орноо сольжээ хөөрхий аав нь байсан бол хэзээ ч зөвшөөрөхгүй байсан байхаа

Avatar

Зочин 2019-04-27 122.201.31.85

Мулгуухан нь нутагтаа чадалтайхан нь гадаадад мандаад байгаа юм биш үү

Avatar

Зочин 2019-04-27 58.140.202.122

тэгЖ яривал энэ хэдэн мулгуу чинь тэгвэл жинхэнэ монгол ХҮМҮҮС жинхэнэ эх оронч зүрх сэтгэлтэнгүүд шүү .ТА НАРТАЙ ХАМТ ХАРЬД УУСВАЛ ЭНЭ ЭХ ОРОН ЮУ БОЛОХ ЮМ.ХЭН БИД НАРТ ӨӨД НЬ ТАТАЖ ӨГӨХ ЮМ ӨӨРСДӨӨ
эх орондоо амьдарч байж БОСГОНО өөр зам байхгүй.монголдоо үлдсэн эх оронч монголчууд мандтугай

Avatar

зочин 2019-04-27 59.153.115.221

Дэвжээний эзэн болох ни шунал хөдөлгөх ажил юм бишүү.дэвжээний эзэн гээд цалин,хангамж,шагнал их зүйл байдаг түүнд шунах юм байхдаа.дэвжээний эзэнтэй,эзэнгүй монгол орондоо буяны ажил хийж амидарч болохоо байчихсан хүн үү.зовж өвчинд шаналсан бяцхан хүүхдүүдэд сэтгэлээрээ 5,10 сая төг өгч эмчилгээ,эмнэлэгт үзүүлэхэд буян хийж явах сайхан шүү дээ.хүний сэтгэл гэж сайхан юм бий гэдгийн ойлгодоггүй тархины тураалтай нөхөр үү.батбаяр гэж бузар залилангийн ажил хийж нэр төрөө хугалж явж бна.нэр хугар

Avatar

Зочин 2019-04-27 202.179.24.136

Сөнөж байхад сумог Монголын хэдэн бөхчүүд очиж сэргээж өдий зэрэгт хүргэсэн. Одоо энэ самурайнууд бүр улам даварах юмаа. .Монгол бөхчүүд сумог орхиод явбал тэр сумо нь аяндаа алга гэдгийг сумогийн махан толгойтой маякота заяакота аякота… юуч билээ эзэд нь мэдэх ёстой ..

Avatar

Санаа 2019-04-27 103.57.92.180

Онцгой санаа байлаа. Хүн төрөлхтөнд өөрийгөө өөрсдөө засахаас өөр боломж огт үгүй билээ

Avatar

иргэн 2019-04-27 103.26.194.175

Японы бөхийн дэвжээний эзэн болох гэж яах нь вэ. Тэд дэмжлээ чи хичээлээ амжилт гаргалаа япончуудад баярлалаа. Ингээд болоо шүүдээ. Эх орноо солих гэж сэтгэлийн дарамтанд орж, хууль зөрчсөн гэж элдвээр хэлүүлэн байж зүтгээд яахавдээ, Даваажаргал минь соёлтой татгалзаад нутагтаа ирж амьдар. Чи ямарч гэсэн муу явахгүй….

Avatar

Дэмжигч 2019-04-27 64.119.27.80

Заавал дэвжээний эзэн болох хэрэг баыгаа юм уу?! Цаашид зүгээр бизнес хийгээд л хвгөй, рүүхдүүдээ тэжээгэнд аиьдрана өиз

Avatar

Tr 2019-04-27 122.201.31.144

Н.Амгалантуул танд их баярлалаа!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж