Гурван жил "сурсан" С.Жавхлан хууль боловсруулжээ

Хуучирсан мэдээ: 2019.04.27-нд нийтлэгдсэн

Гурван жил "сурсан" С.Жавхлан хууль боловсруулжээ

Гурван жил "сурсан" С.Жавхлан хууль боловсруулжээ

Энэ парламентын ганц бие даагч гишүүн С.Жавхлан гишүүн болсноосоо хойш анх удаа хууль санаачлан өргөн барихаар зэхэж байна. Ингэхдээ Сонгуулийн тухай хууль болон УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэсэн хоёр хууль санаачилжээ. Тэрбээр энэ тухайгаа "Өнгөрсөн хугацаанд шалдар булдар хууль өргөн барих эсвэл хэн нэгнийг томилох, албан тушаалтныг солих зорилготой хуулийн төсөл өргөн барихыг зорилго болгосонгүй. Харин нийгмийн онцгой сэдэв болоод байгаа Монгол Улсын иргэд, олон түмэнд нэн шаардлагатай байгаа асуудлаар хууль санаачилсан" хэмээн тодотгожээ.

Дээрх хоёр  хуулийн хүрээнд сонгуульд нэр дэвшиж байгаа хүн оффшор бүсэд өөрийн хамаарал бүхий хүний нэр дээр данстай байх, мөнгө хөрөнгө байршуулах, өмч хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулаагүй, архи, тамхи, согтууруулах ундааны зүйлийн үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжтэй ямар нэгэн хамааралгүй, ашигт малтмалын лиценз эзэмшдэггүй байх шаардлага тавьж байгаа. Мөн сонгуульд нэр дэвшигч хүн өмнө нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашиглах, төрийн өмчийн төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, хахууль өгөх, авах зэрэг хэрэгт холбогдож ял шийтгүүлж байгаагүй байхаар хуулийн төсөлдөө тусгажээ.

Э.ЖОНОН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж