Оны эхэнд 29.7 сая эх мал тоологдсон бөгөөд үүнээс 20 саяас доошгүй төл хүлээн авах төлөвтэй байна. Дөрөвдүгээр сарын 25-ны байдлаар оны эхний нийт эх малын 53.7 хувь буюу 15 сая 954.7 мянган хээлтэгч төллөж 15 сая 632.3 мянган төл бойжиж байна. Төл бойжилт 98.6 хувьтай байна. Аймгаар авч үзвэл мал төллөлт Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хэнтий аймгууд 50-иас дээш хувьтай байна.
Том малын зүй бусын хорогдол 387.5 мянга /үүнээс 3.2 мянган толгой мал өвчнөөр хорогдсон/ оны эхний нийт малын 0.58 хувийг эзэлж байна. Хамгийн их хорогдолтой нь Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай аймгууд оны эхний нийт малын 0.9-2.9 хувийг эзэлж байна.
Холбоотой мэдээ