“Макс молл”-д гал гарсан уу?

Хуучирсан мэдээ: 2015.05.14-нд нийтлэгдсэн

“Макс молл”-д гал гарсан уу?

Баруун дөрвөн замд байрладаг “Макс молл” худалдааны төвд их хэмжээний гал гарч, иргэдийг барилгаас авран гарч байгаа зураг тараад байна. Тус их дэлгүүрт гал гарсан эсэхийг Шуурхай удирдлагын төвийн ажилтнаас тодруулахад “Онцгой байдлын газраас тус объектод Онцгой байдлын үзүүлэх сургалт зохион байгуулсан. Гал гарсан гэж иргэд багагүй андуурч байна” гэж хариуллаа. 

Дашрамд үзүүлэх сургалтын үеэр тус дэлгүүрийн ажилтан, иргэдэд галын үед хэрхэн өөрийгөө болон бусдыг аврах, аврах гарц хаалгаар хэрхэн гарах талаар танилцуулж зааварласан байна.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж