Бизнесийн зээл өсч, хэрэглээний зээл буурчээ | News.MN

Бизнесийн зээл өсч, хэрэглээний зээл буурчээ

Хуучирсан мэдээ: 2019.04.27-нд нийтлэгдсэн

Бизнесийн зээл өсч, хэрэглээний зээл буурчээ

Бизнесийн зээл өсч, хэрэглээний зээл буурчээ

Монголбанкнаас иргэдэд олгох болон нөхцөлийг нь өөрчлөх тэтгэврийн зээлээс бусад хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааны дээд хязгаарыг энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс 60 хувиар шинэчлэн тогтоосон. Өөрөөр хэлбэл, иргэд нийт орлогынхоо 40 хувийг гар дээрээ авч үлдэн, 60 хувьд нь ногдох дүнтэй тэнцэх зээл авах боломжтой болж байна гэсэн үг.  Ингэснээр хэрэглээний зээлийг бууруулах, иргэдийн өрийн дарамтыг цалингийн өсөлттэй уялдуулан аажмаар багасгах зорилготой юм гэдгийг Монголбанкнаас онцолж байгаа юм. 

Энэ бодлогын үр дүнд 2017 онтой харьцуулахад 2018 оны эцэст 55 хувиар өссөн  ипотекийн бус хэрэглээний зээлийн өсөлт 2019 оны нэгдүгээр сараас хойш 37 хувьд хүрч буурчээ. Цаашдаа 30-аас доош хувь руу буурна гэж Монголбанк төсөөлж байна.   Энэ шийдвэрийн дүнд бизнесийн зээл жилийн өмнөхөөс 16-17 хувь өссөн байна.

Э.ЖОНОН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж