Top Gear хөтөлбөрийн хамтарч байсан хүмүүстэйгээ цуг "Автомобилийн гэр» (House of Cars) нэртэй шинэ шоуг Жереми Кларксон гаргахаар гэрээ хийж байна.
The Times сонинд бичсэнээр уг цуврал нэвтрүүлэгийг Netflix өөрийн стримингийн сайтаараа гаргах бололтой. Жереми Кларксон, Жеймс Мэй, Ричард Хаммонд ба гүйцэтгэх продюсер байсан Энди Вилманнар интернэтийн аварга компанитай хэлэлцээр хийгээд эхэлжээ.
Top Gear хөтөлбөрт байгаад удирдлагатайгаа заралдан ажлаасаа халагдсан Жереми Кларксон автын шинэ шоу гаргана гэж өмнө зарласан байлаа.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР