Монголын төгөлдөр хуурчид III байр эзлэв

Хуучирсан мэдээ: 2015.05.14-нд нийтлэгдсэн

Монголын төгөлдөр хуурчид III байр эзлэв

А.Г.Бахчиевийн нэрэмжит Бүх Оросын нээлттэй хоршил төгөлдөр хуурчдын  VIII уралдаан саяхан болж манай улсаас СУИС, ХУС-ийн багш Ц.Энхтөр, А.Энх-Амгалан нар V ангилалд буюу Мэргэжлийн уран бүтээлч, тоглоочдын ангилалд оролцож 3-р байр эзэлжээ.

Уг уралдаан ОХУ болон нийт бүх улс үндэстэнд нээлттэй бөгөөд мэргэжлийн хоршил төгөлдөр хуурчдын мэргэжлийн өндөр түвшний уралдаанд тооцогддог бөгөөд VIII удаагийн уралдааны ерөнхий шүүгчээр ОХУ-ын Гавъяат жүжигчин, Москвагийн консерваторын доктор, профессор Елена Сорокина тэргүүтэй алдартнууд ажилласан аж.

Б.ХУЛАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж