Доллар авах санал ирүүлсэнгүй

Хуучирсан мэдээ: 2015.05.14-нд нийтлэгдсэн

Доллар авах санал ирүүлсэнгүй

Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар болон юань худалдах, худалдан авах санал ирүүлээгүй байна. 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 35.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл, 24.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэлийн санал ирүүлж, Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлэв.

Гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм хэмээн Монголбанкнаас мэдээлэв

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж