Шар шороон шуургыг зогсоох Ногоон хэрэм

Хуучирсан мэдээ: 2015.05.14-нд нийтлэгдсэн

Шар шороон шуургыг зогсоох Ногоон хэрэм

Сансараас дэлхийг харвал ногоон өнгөтэй харагддаг гэдэг. Дэлхийн 70 хувиас ихгүй нь далай боловч хуурай газрын ихэнх хэсэг ойгоор бүрхэгдсэн байдаг учраас тэр. Дэлхий ногоон харагддаг гээд тайвширч суух бус оршин суугчид нь цэнхэр гаригийнхаа ногоон байдлыг хадгалж, хамгаалах үүрэгтэй л дээ. Эх дэлхийгээ ногоон байлгана, бүс нутгийнхаа эко орчныг хамгаална гэдэг өдгөө цагт даяар улсын хамтын үүрэг болжээ. Хамтын энэ үүрэг мэдээж жилд нэгхэн удаа зохион байгуулалттай субботник хийж суулгац тариад ургавал ургаг гээд зөнд нь хаячихдаг хэрэг биш ажээ.

2002 оны зургадугаар сард болсон БНХАУ, БНСУ, Япон улсын Байгаль орчны сайд нарын уулзалтад Мон­голын Байгаль орчны сайд У.Барс­болд 3+1 гэсэн хувил­бараар анх оролцсон байдаг. Энэ үеэс шар шороон шуурга дөрвөн орны хамтын шийд­лийг хүлээж эхлэв. Дөр­вөн орны Засгийн газрын энэхүү уулзалтаас шар шо­роон шуур­­ганы асуудлаарх бүс нутгийн хамтын ажил­лагааг дэмжих зорилгоор илүү өргөн хүрээтэй техни­кийн туслал­цааг хамтран боловсруулах хүсэлтийг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн Ази, Номхон да­лайн комисс, Байгаль орчны хөтөлбөрийн газарт тавьсан байдаг. Тэр цагаас хойш дөрвөн улсыг хамрах болсон уг хөтөлбөр судалгаа шинжлэгээний ажлаас бусдаар Монгол улсад дорвитой арга хэмжээ хийлгүй явсаар Монгол орны цөлжилт, шар шороон шуурганы эсрэг үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар 2011 онд Байгаль Орчин, Ногоон Хөгжил, Аялал Жуулчлалын яам, Бүгд найрамдах Солонгос улсын “Ногоон Ази” ТББ болон Сүвон хотын захиргаа хамтын ажиллагааны гурван талт санамж бичигт анх гарын үсэг зурсан цагаас цөлжилтийн эсрэг моджуулах аян тасралтгүй үргэлжилж байгаа ажээ.

Шар шороон шуурга буюу манай говь нутгийн ард түмний хэлж заншсанаар түйрэн нь тийм ч шинэ зүйл биш нь мэдрэгддэг. Түйрэн нь Монгол, Хятад, Солонгос, Японыг хамарсан бүс нутагт мянга мянган жи­лийн турш байсаар ирсэн байга­лийн үзэгдэл юм. Бүр Хубилай хааны үед хүчтэй шар шо­роон шуурга болж байсан тухай баримт ч бий. Харин сүүлийн 50 жилийн турш байгалийн энэ үзэгдлийн давтамж ойртож, газар­зүйн хувьд хамрах хүрээ нь өргө­жиж, учруулах хохирол нь нэмэгдсээр байна. Хятадын статистикийн тоо мэдээгээр шар шороон шуур­ганы гарах тоо 1950-иад онд жилд дунд­жаар тав байсан бол 1960-аад онд найм, 1970-аад онд 14, 1990-ээд онд 23 болж өсчээ. Харин зүүн азийн энэ бүс нутагт 2001 онд шар шороон шуурга 32 удаа тохиолдсон ба сүү­лийн хэдэн арван жилд бай­гаагүй хүчтэй шуурга 2002 оны эхээр гар­сан байна.Хамгийн их хохирол авчирсан шуурга 1993 оны тавдугаар са­рын 5-ны өдөр болж БНХАУ дахь 1,1 сая хавтгай дөрвөл­жин кило­метр нутгийг шууд хамарч, үүний улмаас 85 хүн амь насаа алдаж, 246 хүн бэртэж гэмтэн, 4412 байшин орон сууц эвдэрч, 12 мянган мал, тэжээвэр амьтан үрэг­дэж, өчнөөн га тариалан­гийн тал­бай өртөж сүйрчээ. Үүний ул­маас зөвхөн БНХАУ-ын эдийн засагт учирсан хохирол 550 сая юань болсон нь 2002 оны гадаад валютын ханшаар 66 сая орчим ам.дол­­лар болж байсан мэ­дээ байна.

Харин Монгол Улсын тухайд гэвэл 1980 оны дөрөвдүгээр сарын 5-6-нд болсон хүчтэй шороон болон цасан шуурга­ны улмаас 16 хүн амь насаа алдаж, 100-675 мянган толгой мал хоргодож, олон гэр, ха­шаа, саравч, холбооны ба цахилгаан дамжуулах шугам гэмтжээ. Үүний дараа хэдэн арван жилд тохиолдож бай­гаагүй хүчтэй хоёр ч шар шороон шуурга 2002 оны гурав, дөрөвдүгээр сард болж өнгөрчээ. Монголын нутгаас эхэлсэн энэхүү шуурга нь БНХАУ-ын 18 муж, Солон­госын хойг, Японы ихэнх хэсгийг дайран гарсан аж. Өртсөн нутгууд дахь шороо­ны хэмжээ үндэсний стан­дар­тын хэмжээнээс хэдэн арав, тэр ч бүү хэл хэдэн зуу дахин их байсан нь бүртгэгд­жээ. 2002 оны эхээр болсон шар шороон шуурга асар хүчтэй байсан тул манай улс олон улсын нисэх онгоцны буудлаа гурван өдрийн тур­шид хаахад хүрсэн юм. Энэ сүйтгэл Солонгос улсын бага сургуулиудын үүдийг хаал­гаж, Сөүл хотын Гимпо нисэх буудлаас хөөрөх ёстой бай­сан 40 гаруй нислэгийг цуцал­сан байна. Шар шо­роон шуур­ганы нөлөөлөл бүс нутгаар хязгаарлагдан тогтол­гүй Ном­хон дөлгөөн далайг давж Умард Америкт хүрсэн нь тогтоогджээ.

Монгол Улс нь шар шо­роон шуурганы эх үүсвэр газрын нэг боловч 2011 оныг хүртэл тусгайлан зориул­сан ажиглалтын станц байсангүй. Монголын ихэнх цаг уурын станцууд нь шар шо­роон шуургыг хэмждэггүй. Ийм учир бүс нутгийн хэм­жээний энэ асуудалд Монгол Улсын үндэсний чадавхийг бий болгох зайлшгүй шаард­лага тулгарч байсан үе бий. Өдгөө манай улс шар шороон шуурга хэмждэг есөн станцтай болоод байгаа. Түйрэн буюу шар шороон шуурга нь хавь орчны үзэг­дэх орчныг хязгаарлаад зог­сох­гүй мал, амьтны зүс таниг­дахгүй болтол үсэнд нь чиг­жиж шуурдаг хэмээн говийн малчид ярьдаг. Манай эрдэм­тэн судлаачид хүнд машин техникийн ул мөр бусад хү­чин зүйлсээс говийн өнгөн хөрс ярагдсанаас нун­таг шо­роо салхиар босч түй­рэн үүсч байна гэдгийг нэгэнт тогтоожээ. Тэрхүү нунтаг нарийн ширхэг бүхий элс нь экологийн хувьд өндөр ач холбогдолтой үржил шимтэй хэсэг нь юм гэж үзэх нь ч бий. Шар шороон шуурга Монголд их, бага хэмжээгээр олон дэгдсэн жил Хятадын хойд бүсийн газар тариалан­гийн ургац эрс сайжирдаг гэсэн тооцоо ч гарчээ. Тиймээс Монгол Улсын хувьд түйрэн хэмээх энэхүү нунтаг шороог хамгаалж говийн хөрсөн дор хадгалах нь экологийн хувьд басхүү чухал хэрэгцээтэй зүйл гэнэлээ. Үнэн хэрэгтээ манай нутагт өөрсдийн хөрөнгө зардлаар мод тарьж буй энхтайван, байгаль орчны чиглэлээр хөтөлбөр хэрэгжүүлж буй олон улсын байгуулагууд эх дэлхий, байгаль орчин хийгээд цөлжиж буй бидэнд сүрхий хайртайдаа бус нэгдүгээрт харилцан ашигтай байх, хоёрдугаарт Зүүн Азид шүдний өвчин болдог шар шороон шуурганаас урьдчилан сэргийлэх вакцин болгон энэхүү хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэгийг хэн хүнгүй ойлгох болж.

Ногоон Ази сүлжээ ТББ-ын төлөөлөгчийн газрын дарга И Шин Чол хэлэхдээ:

“Байгаль дэлхийгээ ногоон хэвээр нь хадгалахын тулд манай байгууллага олон жилийн турш санаа тавьж цөлжилттэй орон нутгуудад 15 дахь жилдээ ойжуулалтын ажлыг хийх явцдаа нэг зүйлийг ойлгосон юм. Зөвхөн ганц мод тариад асуудал шийдэгдэхгүй гэдгийг… Цөлжилтийн эсрэг хийгдэх хамгийн чухал зүйл бол тухайн ойжуулалт хийж байгаа ажилчдын сэтгэхүйг өөрчилж тэдэнд ойлгуулах юм. Монгол орныг тэр чигт нь ногоон болгож өөрчлөхийн тулд бид өөрсдийн бодлоо эхлээд өөрчлөх хэрэгтэй байна” гэсэн юм.

Ногоон Ази сүлжээ ТББ манай оронд гурвын чиглэлээр төсөл хэрэгжүүлдэг аж.

<Байгаль орчны доройтлын эсрэг арга хэмжээ үндсэн хэлбэр>

  • цөлжилт , шар шороон шуургыг бууруулах
  • тал хээрийг сэргээх, ойжуулалтыг нэмэгдүүлэх
  • Усны нөөц нэмэгдүүлэх, чийгшлийг нэмэгдүүлэх
  • Байгаль орчны ойлголт ба мэдээлэл, чадварыг нэмэгдүүлэх

<иргэдийн чадварыг хөгжүүлэх>

  • Сургалт, мэдээллээр хангах
  • Иргэдийн оролцоо
  • Олон улсын солилцоог сайжруулах

<Бие даах чадварын хэлбэр>

  • Ажлын байр, орлого нэмэгдүүлэх
  • Мэргэжлийн сургалт, мэргэжил дээшлүүлэх
  • Газар тариалан
  • Иргэдийн нөхөрлөл хоршооллыг бий болгох

 

2015 онд тарих модны төрөл, хэмжээ

Нэр

Улиас (ш)

Бургас (ш)

Хайлаас (ш)

Чацаргана (ш)

Үхрийн нүд (ш)

Нийт

Баяннуур сум

1240

 

 

9800

130

11170

Дашинчилэн сум

4800

 

3700

7500

 

16000

Багануур дүүрэг

800

 

1200

 

 

2000

Эрдэнэ сум

3300

 

 

10000

10000

23300

Өгийнуур сум

10000

5000

 

10000

 

25000

Сайнцагаан сум

 

 

1000

 

 

1000

Нийт

20140

5000

5900

37300

10130

78470

Энэ онд л гээд дээрх хүснэгтэд бичигдсэн таван төрлийн нийт 78470 ширхэг мод тарих гэнэ. Ногоон Ази сүлжээ ТББ-ын судалгааны баг Өмнөговь, Өвөрхангай, Баянхонгор зэрэг аймгуудаар явж замдаа дайрах сумдуудаар судалгаа шинжилгээ хийхээр төлөвлөжээ. Жил ирэх тусам монголын нутаг дэвсгэр цөлжиж, газрын хөрс нь эвдэрч байгаа говийн аймгуудад бvр ихээр нөлөөлж байгаа ажээ.Нэгэнт эвдэрсэн хөрс хичнээн хур тунадас орлоо ч газрын хөрсөндөө шингэж шим тэжээл болж чаддаггүй. Дорхоноо л хуурайшаад байдгийг онцлогтой гэнэ. Тийм учраас шар шуурганы голомт болох газруудад цөлжилтийн эсрэг ногоон хэрэм босгох нүсэр ажлаар л урьдчилан сэргийлэх бололцоотой юмсанж. Энэ бүхнээс харахад мод тарих нийтийн үйлс гэдэг эх элхийгээ хайрлах гэгээн хүсэлтэй залуус нэг л өдөр эвлэлдэн нэгдээд ганц л өдөр мод суулгаад орхичихдог явдал биш гэдгийг өчүүхэн ч болов ухаарсандаа өөртөө талархнам.

Ө.ҮЛЭМЖТӨГС

Эх сурвалж: “ТОЙМ” сэтгүүл


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж