
Орхон аймгийн статистикийн газраас мэдээлэл хийлээ
Орхон аймгийн эдийн засаг нийгмийн хөгжлийн 2015 оны 4-р сарын дүн гарчээ. 4-р сард орон нутгийн төсвийн орлого 86,5 хувь, авто тээврийн орлого 34,7 хувиар, нийтийн аж ахуйн орлого 14, 4 хувиар, аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлт 1,1 хувиар өссөн эдийн засгийн эерэг үзүүлэлтүүд гарсан байна. 2015 оны 4-р сарын байдлаар барилга угсралтын ажил 4,5 хувиар, худалдаа үйлчилгээний орлого 3,3 хувиар, ахуй үйлчилгээний орлого 1,7 хувиар тус бүр буурсан сөрөг үзүүлэлт аймгийн эдийн засгийн хөгжилд гарсан байна.
Аймгийн хэмжээнд 4-р сард нийт 22,2 тэрбум төгрөгийн төсвийн орлогыг төвлөрүүлсэн буюу төсвийн гүйцэтгэл 15,8 хувиар давж биелсэн статистик мэдээлэл гарчээ. Орон нутгийн төсвөөс төлөвлөгөөт санхүүжилтийн 0,9 хувийг салбарын бусад Зардалд, 2,5 хувийг эрүүл мэнд амралт спортын салбарт, нийгмийн халамжийн салбарт 17.6 хувийг, нийтийн ерөнхий үйлчилгээнд 18.4 хувийг, боловсрол соёл урлагийн салбарт 51.0 хувийг зарцуулсан байна.
Өмнөх оны мөн үеэс нийт зарлага санхүүжилт 4.3 хувиар бага харин орлого 86.5 хувиар өссөн байна. Түүнчлэн Хэрэглээний барааны үнийн индекс өмнөх сараас 1,3 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Тухайлбал гутал хувцас, бөс бараа, хүнсний барааны индекс 07,-3,5 хувиар өссөн бөгөөд малын мах дунджаар 7,3 хувиар, цагаан будаа 2,8 хувиар, хүнсний ногоо 4,1 хувиар өссөн байна. Тайлант хугацаанд Хөдөлмөрийн хэлтэст 1754 хүн бүртгэлтэй байгаагийн 60.5 хувь нь эмэгтэйчүүд ба бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо өнгөрсөн оны мөн үеэс 68.0 хувиар буюу 710 хүнээр нэмэгдсэн байна.
Эрүүл мэнд Эрүүл мэндийн байгууллагууд давхардсан тоогоор 183.7 мянган хүнд үзлэг хийснээс 33.3 хувийг нь урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан байна. Эрүүл мэндийн газрын мэдээгээр аймгийн хэмжээнд 897 эх амаржин, 181 хүн нас баржээ. Нийт нас баралтын 1.7 хувийг нялхсын нас баралт эзэлж байна. Мөн аймгийн статистикийн хэлтсээс хүн амын өрхийн эдийн засгийн судалгааг гаргасан байна.
Түүнчлэн аймгийн 25 багийн 80 хувь нь 3000-аас дээш хүн амтай гэсэн статистик мэдээ гарсан байна. Хүн амын 27,6 хувийг хүүхдүүд, 66,6 хувийг 16-59 насны хүн ам, 5,8 хувийг хөгшид эзэлж байгаа гэсэн статистик мэдээлэл гарсан байна. Түүнчлэн манай аймгийн хүүхдийн тоо буурах хандлагатай байгаа бол идэр насны хүн ам өсөх хандлагатай байгаа аж. Манай аймаг улсын хэмжээнд хүн амын 3,2 хувийг эзэлдэг бөгөөд хүн амын тоогоор улсад 7-рт жагсдаг байна.
Эх сурвалж: http://erdenetinfo.mn
