-Башёгийн эхний өдөр Хакүхо, өчигдөр Харүмафүжи уналаа-
Мэргэжлийн сүмогийн тавдугаар сарын тэмцээн буюу Нацү башё Токио хотноо үргэлжилж байна. Тэмцээнийг одоогоор дөрвөн бөх нэг ч унаагүй тэргүүлж байгаа ч тэдэн дунд аварга, арслан цолтнууд байхгүй байгаа нь энэхүү башёг сонирхолтой болж буйг харуулж байна.
Башёгийн эхний өдөр ёкозүна Хакүхо М.Даваажаргал комүсүби Ичиножёод, өчигдөр ёкозүна Харүмафүжи Саданоүмид уналаа.
Шилдэг бөхчүүдээс озэки Кисэносато, сэкивакэ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нар хоёр, озэки Гоэйдо, Котошогикү, комүсүби Ичиножёо А.Ичинноров хоёр унаатай болжээ.
Ингээд тэмцээний эхний өдрүүдийн бичлэгээс хүргэж байна.