Шинэ суудлын машин, арилжааны хөнгөн тэрэгний худалдаа нь дөрөвдүгээр сард Оросын хэмжээгээр 41,5 хувийн уналттай гарч сүүлийн арван жилийн хамгийн доогуур үзүүлэлтийг харууллаа. Энэ тухай авто үйлдвэрлэгчдийн Европын бизнесийн эвслийн сайт мэдээлэв.
2015 оны нэгээс дөрөвдүгээр сарын хооронд Орост 516 135 автомобиль зарадагджээ.
“Дөрөвдүгээр сарын үзүүлтийн 132 мянган машин зарагдсан гэх тоо нь Европын бизнесийн эвслийн статистикийн 10 жилийн түүхэнд хамгийн доогуур үзүүлэлт болжээ. Зөвхөн 2009 оны энэ сард 136 мянга гэсэн сул үзүүлэлттэй байлаа” гэж ЕБЭ-ийн хэвлэлийн мэдээнд өгүүлсэн байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР