“Наран Фүүдс” бүтээгдэхүүнээ 10-50 хувь хямдрууллаа

Хуучирсан мэдээ: 2019.04.27-нд нийтлэгдсэн

“Наран Фүүдс” бүтээгдэхүүнээ 10-50 хувь хямдрууллаа

“Наран Фүүдс”  бүтээгдэхүүнээ 10-50 хувь хямдрууллаа

“Наран Фүүдс” компани хаврын ээлжит хямдралаа задалж, хэрэглэгчдэдээ бэлэг барилаа. Тус компанийн  оруулж ирдэг дэлхийн шилдэг бүтээгдэхүүнүүдийг танилцуулах, амталгаатай,  хямдралтай худалдааны өдөрлөг  “Монгол экспо” үзэсгэлэнгийн танхимд болов. Үүдээр нь ормогц жимстэй, лимонтой цайгаар дайлж  найрсаг угтах нь монголчууд ирсэн гийчиндээ цай барьж хүндэлдэг ёс энд  харагдаж байв. Амин дэмээр баялаг зөөлөн амтат чихэр, гүзээлгэнэ, бөөрөлзгөнө гээд Love it жимсний шагшуургын амталгаат худалдаа хүүхэд, эмэгтэйчүүдэд их л таалагдсан, хамгийн эрэлттэй байх шиг санагдсан. Тэр тусмаа хүүхэд багачуул чихэр барьж гүйлдэх нь хөөрхөн.

Үзэсгэлэн яармагт “Наран фүүдс”-ийн оруулж ирдэг дэлхийн шилдэг брэндүүд болох АНУ-ын Delmonte үйлдвэрийн нэрийн хуудас болсон химийн нэмэлт бодисгүй улаан лоолийн соус, чавганы шүүс, Cirio брэндийн оливын тос, та бидний хэзээний танил болсон Toffifee, Merci  шоколад, white castle пиченийн цуглуулга, Werther”s Original шоколадтай чихэр гэх мэт 100 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн агуулахын үнээр буюу 10-50 хувь хямдарч ердөө 300-20.000 хүртэл болж урамшуулал зарлажээ.

Үүгээр зогсохгүй мэргэжлийн тогоочийн бэлтгэсэн шпагетти, шарсан мах, шинэ ногооны салат гээд салахын аргагүй амттай хоол 2500-3000 төгрөгийн үнэтэй. Халуун ногоо, хурц амтанд дуртай хүн бол  Cirio брэндийн сармис, чинжүүтэй оливын тосоор амталсан шарсан махыг захиалж болно. Өдөрлөг дууссан ч 12 мянган төгрөгөөр тус брэндийн сармис чинжүү, мөөг, лемон, халуун чинжүү, усан үзмийн зэрэг зургаан төрлийн амталсан оливын тосноос сонголтоо хийгээд амттай оройн хоолоор хайртай гэр бүлийнхнээ дайлахыг санал болгож байна. Мэдээж хүнсний эрүүл, аюулгүй байдлын баталгаа хамгийн чухал учраас хугацаа нь дууссан бараа бүтээгдэхүүн худалдаалдаггүй гэдэгт тус компанийн ажилтнууд баталгаа өгсөн юм. Хямдрал энэ сарын 30-н хүртэл үргэлжилнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж