Филиппиний боксчин Мэнни Пакьяо өөрийн спортын карьераа дуусгахад хүрснээ хүлээн зөвшөөрч байна.
“Одоо би мөрний бэртлээ эдгээхэд анхаарч сууна. Түүний дараа л өөрийн шийдвэрээ гаргана. Би спортоос явна гээгүй, гэхдээ явах цаг их ойртсон. Одоо би 36-тай, арванхоёрдугаар сард 37 настай золгоно” гэж тэр ВВС-д ярьжээ.
Сануулахад, тэр тавдугаар сарын 2-нд Лас-Вегас дэх MGM Grand цэнгэлдэхийн тавцнаа “зууны тулаан” хийн Америкийн боксчин Флойд Мейвезерт ялагдсан юм. Шүүгчид 118-110, 116-112, 116-112 гэсэн харьцаатайгаар Мейвезерт ялалтыг санал нэгтэй өгчээ. Тэр тулааны дараах хэвлэлийн хурал дээр мөрөндөө гэмтэлтэйгээр тоглосон гэж Пакьяомэдэгдсэн байлаа.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР