Охид хүүхнүүдийг магтан дуулна

Хуучирсан мэдээ: 2015.05.14-нд нийтлэгдсэн

Охид хүүхнүүдийг магтан дуулна

Улаанбаатар чуулгын гоцлол дуучин, СТА Д.Баасанжав энэ сарын 27-28-нд “Дунгаамаа” дуун цэнгүүнээ Улаанбаатар чуулгын тайзнаа толилуулах гэж байна. Нийтийн дуучид болоод рок попынхонтой адил реклам хийдэггүй ч ардын болон нийтийн дууны арвин баялаг сантай Д.Баасанжав гэгч дуучинг үзэгчид андахгүй. Тэр дундаа “Дунгаамаа” дуугаар нь илүү мэддэг.Тиймээс энэхүү дуугаар дуун цэнгүүнээ нэрлэсэн байна.

Энэ удаагийн тоглолтод Дунгаамаа, Энхриймаа, Сүнжидмаа, Хандармаа, Бүжиймаа, Бүүжиймаа, Энхриймаа, Анимаа, Хоожиймаа зэрэг ардын болон олноо түгсэн нийтийн дууг Улаанбаатар чуулгын “Хангарьд” үндэсний хөгжмийн найралтай хамтран дуулах юм. Тоглолтод урилгаар МУГЖ Ө.Уянга, СТА, дуучин Д.Намсрайноров, Б.Баатархүү, Улаанбаатар чуулгын “Хангарьд” үндэсний хөгжмийн найрал, удирдаач, СТА Д.Нямдаш, Улаанбаатар чуулгын бүжигчид, Улаанбаатар циркийн уран бүтээлчид оролцох ажээ.

М.СУРА

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж