Путин: Пуужингийн дөрвөн дивизоныг шинээр жагсаалд оруулна

Хуучирсан мэдээ: 2015.05.14-нд нийтлэгдсэн

Путин: Пуужингийн дөрвөн дивизоныг шинээр жагсаалд оруулна

 

Энэ жилд багтаан пуужингийн дөрвөн дивизоныг байлдааны жижүүрийн байдалд оруулах төлөвлөгөөнийхөө тухай Оросын ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдлээ. Владимир Путин одоо Сочид  цэргийнхэнтэй долоо хоногийн турш зөвлөлдөж байна.

 

Хамгийн орчин үеийн  техникээр тоноглогдсон пуужингийн дөрвөн хороог жижүүрийн байдалд оруулах төлөвлөгөөтэй гэж тэр тэмдэглээд энэ жилийн парад дээр харуулсан шинэ техникийн туршилтийг хурдан хугацаанд явуулан дуусгах үүргийг цэргийнхэнд өглөө.

 

“Туршилтийг хурдан дуусган  загваруудыг үйлдвэрийн дамжлагад оруулах хэрэгтэй” гэж тэр хэлснийг ТАСС дамжуулав.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж