Таныг жаргалтай болгох зүйлсэд цаг хугацаа зориул

Хуучирсан мэдээ: 2015.05.14-нд нийтлэгдсэн

Таныг жаргалтай болгох зүйлсэд цаг хугацаа зориул

Өглөө сэрнэ. Ажилдаа явна. Бага зэрэг оройтно. Гэрлүүгээ явна. Оройн хоолоо иднэ. Үүнийг дахиад хийнэ.Өдөр тутмын үйл ажиллагаанд оролцох амархан. Цаг хугацаа өнгөрсөн ч юу ч хийж амжаагүй юм шиг санагдаж байна уу? Тэгвэл завгүй байдлаа зохицуулж болно.

Та циклийг хэрхэн эвдэх вэ? Яаралтай, чухал ажлдуудаа ялгаж салга. Таныг аз жаргалтай болгодог зүйлсэд цаг хугацаа зориул.

Харвардын их сургуулийн ажилтан Марика Реулинг дараах энгийн алхмыг зөвлөж байна.

Алхам нэг 1: Амьдралаа шинжил

2015 онд болсон Бостоны манлайлагч эмэгтэйчүүдийн симпозиумд амьдралдаа жилдээ нэгээс хоёр удаа дүн шинжилгээ хийж байх нь цаг хугацаагаа хэрхэн өнгөрүүлж байгаагаа дахин үнэлж, эрэмбэлэхэд тустай. Үүнийг хийхийн тулд та наадаг цаас аваад тэмдэглэ. Гар утсаа унтраа.

Амьдралдаа дүн шинжилгээ хийнэ гэхээр нухацтай мэт сонсогдож байгаа ч мэргэжлийн болон хувийн бодит зорилго бүрээ бичиж, тэмдэглэн ханандаа наа. Шимена Венгочева амьдралдаа дүн шинжилгээ хийснийхээ дараа өөртөө зориулж дор хаяж 100 хүслээ тодорхойлохыг зөвлөжээ.

Алхам 2: Алсын хараагаа тодорхойл

Зорилго бүрээ багцлахыг хичээ. Аялал, эрүүл мэнд, гэр бүл, албан тушаал гэх мэт. Хүсч байгаа албан тушаалын замнал, амьдралаа бодож, зөв чиглэлээр тэмдэглэл хөтөлж бай. Хэрэв шаардлагатай бол илүү их тэмдэглэл хөтөл.

Таны өмнө байгаа зүйлсээ хэрхэн хийж, цаг хугацаагаа хэрхэн өнгөрөөхөө тооц. Реулингийн хувьд энэ алхам мэргэжлийн хувьд илүү чадвартай болоход нь туслах зүйлсийг олж мэдэхэд тусалжээ. Харин тэр одоо Харвардын ажилтнууд болон нөөцийг удирдахад нь тусалдаг төдийгүй Калифорний Сонома Валлид нөхөртэйгөө усан үзмийн тариалан эрхлэхэд нь тусалдаг.

Алхам 3: Өдрөө төлөвлө

Харин одоо та өөрийн гэсэн чиглэлийг бий болгосон тэрхүү зорилгодоо хүрэхийн тулд өдрөө төлөвлө. Урт богино, дунд хугацаа болон өдөр тутмын зорилго төлөвлө. Үүнээс та богино болон урт хугацаандаа хэрхэн ажиллахаа шийдвэрлэж болно. Хүрэхийг хүсч байгаа чиглэлээ тодорхой болго. Цаг хугацаагаа хэрхэн өнгөрөөх тухай долоо хоног тутмын болон сар тутмын зорилгуудаа төлөвлө.

Реулинг цагийн аппликэйшнийг ашиглан төлөвлөгөө гаргаж, цаг хугацагаа хэрхэн өнгөрөөхөө төлөвлөдөг. Хэрэв та өдрөө хаана, хэрхэн өнгөрөөх талаар эргэлзээтэй байгаа бол бүхий л цаг хугацаагаа хэрхэн өнгөрөөж байгаагаа шинжилж, болж байгаа болон болохгүй байгаа зүйлсээ бодож үзэх хэрэгтэй.

Том ч бай, жижиг ч бай зуу зуун зорилго тавьж, түүнийхээ төлөө ажиллах нь сүрдмээр мэт боловч хэн ч үүнийг ганцаараа хийж чадахгүй. Реулинг “Ажил дээрээ ч тэр, гэртээ ч тэр багийнхаа тухай бод.” Гэж хэлсэн байдаг. Хэн ч амжилтыг ганцаараа бүтээж чаддаггүй, тиймээс бусдад итгэж найдан, зорилгодоо анхаарал хандуулахаа бүү март.

Эх сурвалж: biznetwork.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж