Яйя Жамме
Фото: Zhang Jun / Xinhua / Zumapress / Global Look
Гамбийн ерөнхийлөгч Яйя Жамме (Yahya Jammeh) улс орныхоо бүх гей нарын хоолойг огтолно гэж заналхийсэн талаар The Independent сонин мэдээлэв.
“Үүнийг хийж байдаг хүмүүсийг би ална. Хэрэв энэ улсад эрэгтэй нь эрэгтэйтэйгээ гэрлэх хүсэлтэй байдаг юм бол бид тэднийг барина, түүнийг хэн ч дахин харахгүй гэж ерөнхийлөгч улс орноороо айчлах явцдаа хэлжээ.
Өнгөрсөн оны сүүлчээр, Жамма “хүндрүүлсэн нөхцөл дэх гомосексуализм”-д бүх насаар хорих тухай хуулинд гарын үсгээ зуржээ. Энэ хуулиас өмнө гомо холбоонд байгаа хүмүүсийг 14 жилийн хорих ялаар шийтгэж байв.
2008 онд энэ ерөнхийлөгч лесби нарт улс орноосоо явахыг шаардан тэднийг толгойг авна гэж айлгаж байлаа. Гамбийн засгийн 1996 оноос хойш барьж байгаа ЯйяЖамме улс орондоо уламжлалт бус сексийн хандлагын эсрэг идэвхтэй тэмцлийг хийж алдаршсанаас гадна 1999 онд эгч нь нас барахад мэрэг төлөгч нарыг буруутган тэднийг мөрдөн мөшгөсөн юм. мөн тэрээр ДОХ-ын эсрэг ургамлын ханд бүтээсэн гэж зарлан эмчилгээхийж пиардаж байв.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР