Төмс тойрсон дипломат

Хуучирсан мэдээ: 2015.05.14-нд нийтлэгдсэн

Төмс тойрсон дипломат

 

“Гайхамшигтай” гэсэн ганцхан үгээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргатай хийсэн хэлэлцээрээ ноён Сергей Лавров тодорхойлов. Украины хямралын дараа анх удаагаа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Орост айлчилсан нь олон улсын хэвлэл мэдээллийн анхаарлын төвд байлаа. Лавров, Керри хоёр өмнө нь өчнөөн удаа олон улсын янз бүрийн талбарууд дээр уулзаж явсан. Гэхдээ Сочийн айлчлал нь Москвад ч Вашингтонд ч ихээхэн хүлээлт үүсгэв. Америкийн The Christian Science Monitor хэвлэлийн сэтгүүлчид хоёр орны гадаад хэргийн албадын уулзалтын үр дүн, Төрийн нарийн бичгийн даргын В.Путинтэй хийх уулзалт Орос-Америкийн харилцааны үл ойлголцыг зөөлрүүлж чадах эсэх талаар таамаглан бичиж байна.

 

Уулзалтын дараа Орос, Америкийн гадаад хэргийн сайд нарын төмс солилцсон дипломат арга хэмжээ үргэлжлэв. Лавров Жон Керрид сагстай төмс бэлэглэсэн нь ямар учиртай болохыг сэтгүүлчид сонирхож байв. Өөрөөр хэлбэл, Лавровын Керрид бэлэглэсэн бэлгийн цаад учир утга дэлхий нийтийн сонирлыг татсан юм.

  Ялалтын баярын бэлгэдэлтэй футболка өгсөн нь бас нэг санааг агуулсан бололтой. Дэлхийн хоёрдугаар дайны гол холбоотон байсан АНУ-ын лидерүүд оросуудын үндэсний баяр болон хувирч байгаа ялалтын ойд оролцоогүй нь тэдэнд гонсгорхон сэтгэгдэл төрүүлсэн байх. Гол нь барууныханд “бойкот”-ыг нь сануулсан, нөгөө талаасаа “Бид харах ёстой хүмүүсээ л энд харлаа” гэж хэлсэн Путины үгийн баталгаа болгон энэ футболкаар “бид баяраа та нартай, та наргүй, ахмад дайчид, түншүүдийнхээ хамт сайхан тэмдэглэлээ” гэсэн санаагаа илэрхийлсэн хэрэг болов уу.

 

Лавров бэлгээ уулзалт хийхдээ унасан дээр үеийн цагаан “Победа” (Ялалт) машинаараа авчирсан байх.

 

Краснодарын улаан лоолийн бэлэг нь бас л далд утгатай байсан биз. Уулзалтаар аль болох хоригийн талаар хөндөхгүй. Бидний хориг биш гэж оросууд хэлж байсан юм. Хэрэв хоригтой холбоотой асуудал хөндөгдвөл өөрсдийн байр суурийг тайлбарлана гэж байсан билээ.

 

Хориг арга хэмжээ нь Орост хүндээр тусч, хүнсний барааны үнийг хөөрөгдсөн ч нөгөө талдаа мөн Европын фермерүүдийн бизнест хүндээр туссан юм. Орос орон хүнсний бүтээгдэхүүний импортыг дотоодынхоо үйлдвэрлэлээр орлуулахаар ихээхэн чармайж буй бөгөөд өнгөрсөн өвөл Краснодарын хязгаарт орчин үеийн технологиор баригдсан асар том хүлэмжийн аж ахуйг ашиглалтад оруулжээ. Хүлэмжид тарьж, ургуулж байгаа хүнсний ногоо нь компьютерийн технолгиор тэжээл, арчилгаагаа авдаг. Бутны эгнээ бүрт өөрийн зөгийн үүртэй гээд яг л байгальд ургаж буй мэт. Энэ бол импортыг орлох томоохон бүтээн байгуулалт болсон юм. Мөн Сочийн олимпт зориулж энэхүү хязгаарыг хөдөө аж ахуйн бүс нутаг болгож чадсан. Өөрөөр хэлбэл, хэдийгээр хоригт орсон ч бусдаас гуйхгүйгээр амьдарч, хөгжиж, өөрсдийгөө тэжээж чадна гэдгийг Лавров Краснодарын улаан лоолийн бэлгээр АНУ-д харуулахыг хичээсэн байх талтай.

 

 

Харин төмс бэлэглэх дипломат арга хэмжээг анх Жон Керри эхлүүлсэн бөгөөд 2014 онд Лавровтой Парист уулзахдаа Айдохо мужийн хоёр ширхэг төмс бэлэглэсэн юм. Тэр амар утгатай байсныг нь одоо ч хэвлэлийнхэн тааж яддаг. Төмсний эх орон нь Америк, ер нь бид анхдагч тэргүүлэгч гэдгийг түүхий төмсөөр харуулсан байхыг үгүйсгэх аргагүй. Бидний үгэнд орж бай гэсэн давхар санаа ч дагалдаж явж байхыг үгүйсгэмгүй. Лавровын бэлэглэсэн сагстай төмс нь “тухайн цагтаа Керрийн бэлэг болгосон төмсний холын хамаатны холбоог өгүүлсэн гэж Оросын ГХЯ тайлбарласан байв.

 

“Түүхий төмс бол хэнд ч гайхал төрүүлэх бэлэг юм. Харин өнөөгийн дипломат мэтгэлцээнд орж ирсэн нь хачирхалтай” хэмээн Америкийн сэтгүүл Vox бичээд яагаад тэр хоёр төмс солилцов гэдэг талаар олон асуулт байгааг хөнджээ.

 

Нэн түрүүнд, Жон Керри нь саятан байж яагаад төмсөөр бэлэглэх санаа түүнд хэрхэн, яаж төрөв гэж Vox сэтгүүл өгүүлэв. Ер нь Жон Керрид төмсний талбай байдаг тухай ч тэд ёжлов.

 

“Керри Лавровт хоёр төмс өгсөн, харин Лавров хариуд нь Керрид хамаагүй их төмс өглөө. Орос төмсний зэвсгийн мэтгэлцээнд ялж байна уу? Лавровын бэлэглэсэн төмс нь Керрийн бэлгийн алсын хамаатан болж таарлаа. Тэр нь өндөр үр дүнтэй төмсний технологийг Орос бүтээлээ гэсэн үг үү?” гэх шоглоомтой асуултуудыгVox тавьсан байв. Тэдний солилцсон бэлэг нь “ачаалаа дахин буулгах” гэсэн утгатай үгийг алдан “ачааллыг нэмэх” гэсэн утгатай “перегрузка” нэртэй Хилларийн бэлэгний товчлуураар Орос-Америкийн харилцааны шинэ үеийг эхлүүлж байснаас бүр “хачин”.

 

Хачин бэлэг харилцааны шинэ үеийг эхлүүлэх үү?

 

Гадаад албадын дарга нар орлогчдын хамт

 

Жон Керрийн Сочид хийсэн айлчлалын үеэр өрнөсөн уулзалтдаа ганц үгээр буюу “гайхамшигтай гэж Лавров нэрлэсний учир нь талуудын яриа хэлэлцээр үр ашигтай болсон байх талтай. Украины асуудал тэдний хэлэлцээрт онцгой байр суурьтай байлаа. Энэ үеэрээ Жон Керри, Донецкийн нисэх буудлыг эзлэнэ гэж мэдэгдсэн Украины ерөнхийлөгч Петр Порошенког Минскийн тохиролцоог зөрчсөн яриа гаргалаа гэж шүүмжлэв.

 

Жон Керрийн Орост хийсэн айлчлал үр дүнгээс харахад Украины “дэлхийд алдаршиж байсан үе” өнгөрч, АНУ олон улсын бусад бүх чиглэлээр Оростой харилцаагаа сэргээхэд бэлэн гэдгийг харууллаа хэмээн Ирландын сэтгүүлч Брайан Макдональд дүгнэжээ. Тэр тэмдэглэхдээ, хамтарсан хэвлэлийн хурал дээр Керри Крым гэж дурсаагүй, “Оросын цэрэг Донбасст байна” гэж бухимдаагүй хэмээн бичжээ.

 

 

Керрийн төмс тойрсон төгс гэмээр дипломат шинэ эхлэлийг хоёр орны харилцааны бодит боломжийг тусгаагүй гэж үзсэн орос хэвлэлийн ишлэлийг цүнхэнд хийн Лавровт бэлэглэжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж