Путин Хятадын Цинхуа их сургуулийн хүндэт доктор болов

Хуучирсан мэдээ: 2019.04.26-нд нийтлэгдсэн

Путин Хятадын Цинхуа их сургуулийн хүндэт доктор болов

Путин Хятадын Цинхуа их сургуулийн хүндэт доктор болов

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-ын Бээжин хотноо “Бүс ба зам” чуулга уулзалтад оролцож байгаа билээ. Дэлхийн хамгийн нэр хүндтэй сургуулиудын нэг болох Хятадын Цинхуа их сургуулийн захирал Цьоу Ён түүнд хүндэт докторын батламжийг гардуулан өгчээ. Энэхүү шийдвэрийг сургуулийн төгсөлтийн албан ёсны зөвлөлөөс хэлэцэн шийдвэрлэсэн гэдгийг Цьоу Ён захирал дурдсан байна.

“Дэлхийн топ 10 сургуулийн нэг Цинхуа их сургуулийн хүндэт доктор болсон нь миний хувьд нэр төрийн хэрэг юм” хэмээн тэрбээр хэлсэн байна.

Мөн БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Путин нар бэлэг солилцжээ. Путин Ши Жиньпинд 1956 онд алдарт зураач Исаак Гринштэйны зурсан “Орос Хятадын хамтын ажиллагаа” зурагт хуудсыг бэлэглэсэн бол Ши Жиньпин хариуд нь эртний Хятадын хэв маягтай мөнгөн эдлэл бэлэглэсэн байна.

Эх сурвалж: tellerreport

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж